x

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Японы Ибараки мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр Японы Ибараки мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Ицүка Акио тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тус муж нь манай улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлээд 20 гаруй жил өнгөрсөн байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд 20 жилийн түүхт харилцаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх зорилготой байгаагаа ноён Ицүка Акио уулзалтын эхэнд хэлсэн юм. Түүнчлэн Ибараки муж нь хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэлт, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжлөөрөө Японд дээгүүрт ордог гэлээ.

Хоёр улсын иргэд болон муж, аймгуудын харилцааг хөгжүүлэх нь цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг ч тэрбээр хэлсэн үгэндээ онцоллоо.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гуравдагч хөрш Япон улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлээд 1990 оны зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед Япон Улсын Засгийн газраас эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг дурдав. Мөн тэрбээр Японы угсаа залгамжлагч хунтайж Нарухитог хаан ширээнд заларч, шинэ “Рейва” тоолол эхэлсэнд баяр хүргэсэн юм.

Монгол Улс парламентын засаглалтай. Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, харилцан айлчлалууд тогтмолжсон. Тухайлбал, 2017 онд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн Монголд, 2018 оны зургадугаар сард УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй парламентын гишүүд Японд айлчлал хийсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан парламент хоорондын харилцаанаас илүүтэй орон нутаг, муж, аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газруудын хамтын ажиллагааг ч хөгжүүлэх нь зүйтэйг уулзалтын үеэр тэмдэглэв.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд 2016 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтой.

Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэх, Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэх, одоо хэрэгжиж байгаа Монголын 1000 инженер сургах хөтөлбөрт 400 оюутан хамрагдаад амжилттай суралцаж байгааг онцолж байлаа.

Японы Ибараки мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монголоос Японд гаргах ажиллах хүчний талаар ямар бодлого баримталж байгаа талаар асууж тодруулав.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Манай улс олон сая хүн амтай биш. Хөдөлмөрийн насны 1.3 сая хүнтэй учраас залуу ажиллах хүчээ мэдлэг шингэсэн салбарт ажиллуулах сонирхолтой байдаг. Ялангуяа үйлдвэрлэлийн шинэ салбаруудад залуусыг бэлтгэж, сургах хэрэгтэй. Ажиллах хүчийг гадагш явуулахад гэр бүлийн харилцаа, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэдгийг өмнөх туршлагуудаасаа харж байгаа. Цаашид гадаадад чадварлаг монгол инженерүүдийг “экспортолдог” болох цаг ойрхон байгаа гэдэгт эргэлздэггүй” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 1 цаг 58 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 2 цаг 5 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 2 цаг 6 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 2 цаг 7 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 2 цаг 8 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 2 цаг 11 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 2 цаг 13 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 2 цаг 14 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 2 цаг 15 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 2 цаг 18 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 2 цаг 26 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 8 цаг 6 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 8 цаг 9 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 8 цаг 18 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 8 цаг 20 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 21 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 8 цаг 23 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 8 цаг 24 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 8 цаг 25 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 8 цаг 28 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top