“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн өмчлөлтэй холбоотой асуудлаар АТГ-аас яллагдагчаар татагдсан тухайгаа УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээллэл хийлээ.
Тэрээр энэ сарын 21-нд АТГ-т очиж, гэрчийн мэдүүлэг өгч, яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зуржээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын талаар өчигдөр хэвлэлд мэдээлэхдээ, хэргийн материалыг прокурорын зөвшөөрөлгүй дэлгэсэн гэж үзэж буйг тэрбээр илэрхийллээ.
Тэрбээр, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5.3-т зааснаар, мөрдөн шалгаж байгаа хэргийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд нийтэд мэдээлж болно гэж заасан байдаг. Гэтэл дээрх хүмүүсийн хийсэн мэдээлэл нь энэ хуулийн заалтыг зөрчиж байна. Тиймээс энэ асуудлыг хяналтанд авч, шалгаж өгөхийг АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор нараас хүсэж, бичиг хүргүүлсэн" гэв.
Мөн тэрээр үргэлжлүүлэн "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсад оруулж ирсэн шийдвэр нь оновчтой шийдвэр байсныг тодотгоод, энэ нь манай улсад ямар нэгэн хохирол учруулаагүй"-г онцолсон юм. Эцэслэн тогтоож, нотлоогүй мэдээллийг хэвлэлээр зарлаж байгаа нь Ардчилсан намын нэр хүндийг унагаах оролдлого хэмээн ярилаа.
Сэтгэгдэл (1)