УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар байнгын хорооны даргыг чөлөөлөх, Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төсөл болон 13 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Ингээд чуулганы хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг чөлөөлөх, өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга О.Содбилэгийг чөлөөлж, түүний оронд УИХ-ын Т.Аюурсайханыг томилох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, томиллоо.