x

Эрхэм гишүүдийн эрх ямба хэргийн нөхцөл байдлыг тогтооход саад учрууллаа

Өмнөх (өдрийн) дугаарт төрийн ордонд хяналтын камер байхгүй байгаа нь өнгөрөгч баасан гаригт болсон золгүй явдлын нөхцөл байдлыг тодорхойлоход хүндрэл учруулж байгаа тухай мэдээлсэн(“Зууны мэдээ” сонин). Харин тийм байхад хүргэсэн зүйл нь юу вэ?

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү зуурдаар нас барснаас хойш зургаан хоног өнгөрлөө. Төрийн ордонд, төрийн тусгай хамгаалалттай газар төрийн өндөр албан тушаалтан асан гэнэтийн байдлаар амиа алдсан шалтгааныг цагдаагийн байгууллага ч, эмч нар ч хэлж чадахгүй, амандаа ус балгасан мэт л дуугүй байна. Харин даваа гаригт АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Ц.Туваан нарын хийсэн мэдээллээс олон нийт там тум мэдээлэл авлаа.

Тэд өмнөх өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан “Зүрх нь гэнэт хаагдаж шат руу унасны улмаас нас барсан” гэх мэдээллийг үгүйсгэв. Гэсэн ч тэр мэдээллийг тараасан эх сурвалж нь тодорхойгүй байна. Хэрвээ Х.Тэмүүжиний хэлсэнчлэн “Дөрөвдүгээр сард (энэ оны) Солонгост бүх шинжилгээ өгсөн. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудал байгаагүй” гэдэг нь үнэн бол талийгаачийг “зүрх нь хаагдсаны улмаас” гэх мэдээллийг хэн тараасан байж болох вэ? Ямар зорилго, шалтгаанаар?

Шүүх эмнэлгийн (химийн шинжилгээний) дүгнэлт хараахан гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар “өндрөөс унаж, гэмтлийн улмаас нас барсан” гэдгийг нь лав тогтоосон байна. Гэвч Х.Тэмүүжин сайд асны хэлсэн “их хэмжээний гэмтэл авсан” гэдэг үгийг эмч нар дахиад тайлбарлах хэрэгтэй болно. Тэр гэмтлүүд бүгд өндрөөс унасны улмаас бий болсон уу? Эсвэл...

Энэ олон тодорхойгүй зүйлийн ард нэг л зүйл тодорхой байна. Хэрвээ төрийн ордны гудамж, булан бүрт хяналтын камер байсан бол, хэрвээ талийгаачийг өндрөөс унасан даруйд нь (уг нь бол, хэрэв талийгаач хоёрдугаар давхрын гонхноос унасан хэдхэн алхмын цаана төрийн ордны хамгаалалтын ажилтан сууж байгаа шүү дээ) олж эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амийг нь аварч чадах ч байсан юм бил үү? Тэгээд хэрхэн, ямар нөхцөл байдалд энэ осол эндэл болсныг хугацаа алдалгүй хэлж чадах байсан ч юм бил үү?

Гэвч харамсалтай нь төрийн ордонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийн хэтийдсэн эрх ямба, дур зоргоос болж хэрэг явдал иймдээ тулаад байна. Өмнөх удаад төрийн ордны хамгаалалт болон хяналт туйлын дутуу дулимаг байгаа тухай сануулсан. Гэвч ийм болгосон эзэн нь Төрийн тусгай хамгаалалтынхан бус, тэнд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө. Учир нь ТТХГ-аас төрийн ордонд камер тавихыг цаг үргэлж сануулдаг, шахаж шаарддаг боловч манай гишүүд “УИХ-ын гишүүний бүрэн эрх”-ээр халхавчлан байнга татгалзаж, эсэргүүцэж ирсэн. Хэн нэг хамгаалалтын ажилтан өөрийнх нь эрх ямба бүхий "өгзгийг" камерийн цаанаас хараад сууж байгаасай гэж тэд хүсдэггүй. 

Эсвэл угаасаа хулгай, булхайгаа хийхэд нь саад болно гэж үздэг ч байж магадгүй. Үүнийх нь үр дүн өнөөдрийн энэ золгүй (одоогоор санаатай гэмт хэрэг байсан гэж тогтоогоогүй байгаа) осол. Бүр цаашлаад хяналтын камер байхгүй юм чинь хүнгүй газар олж байгаад нэгийгээ нухчихсан байхад ч “үгүй” гэх газаргүй болж байна. Тэр байтугай гэгээн цагаан өдөр төрийн яам руу гүйж ороод хамгаалалтын ажилтны нүдэн дээр нэгийгээ дүрчихсэн тохиолдол гарч л байсан юм шүү дээ. Ерөнхий сайд маань хүртэл саяхан (хэдхэн жилийн өмнө) УИХ-ын гишүүнийг чуулганы танхимаас чирч гаргаад хэвлэлийнхний нүдэн дээр балбачихаж байсан юм шүү дээ.

Ийм л хүмүүжил, моральтай нөхөд “УИХ-ын гишүүний бүрэн эрхээр” далайлгаад явж байна. Төрийн тусгай албыг ч (ТТХГ-ыг хэлж байна) алба биш болгож, ажил үүргийг нь цалгардуулж байна. Адаг сүүлд нь өөрсдөө ч амиа алдахад ойрхон байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (202.55.188.42)
    76ын эрх ямба гэж юу вэ.Улс орноо ар ширгүй.ард иргэдээ тайван амьдралд ажилтай.гэдэс цатгалан.бага насны хүүхдүүдэд хүчирхийлэл үгүй тийм нийгэмд амьдруулчихаад эрх ямбаа ярь.Яаралтайхан шиг наад нэг балай УИХын халдашгүй эрх гэгч ямбаа цуцлах хууль гаргаа хэрэгтэй.Манай ерөнхийлөгч ч гэсэн нэг зориг муутай бгаад бхын.их л найдаж бсын.Украйны шинэ ёрөнхийлөгч тангараг өргөсөн үеэсээ зоригтой дуугарч эхэллээ дээ
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 1 цаг 50 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 1 цаг 56 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 1 цаг 57 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 1 цаг 59 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 2 цаг 0 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 2 цаг 2 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 2 цаг 4 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 2 цаг 6 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 2 цаг 7 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 2 цаг 10 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 2 цаг 18 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 7 цаг 58 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 8 цаг 1 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 8 цаг 10 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 8 цаг 12 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 13 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 8 цаг 15 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 8 цаг 15 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 8 цаг 16 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 8 цаг 20 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top