x

АН улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж, ард түмний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулана

АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тэрээр энэ үеэр АН-аас улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж, Сүхбаатарын талбайд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал энэ сарын 30-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ. 

С.Эрдэнэ: "Бид одоо зөвхөн жагсаад зогсохгүй, бид улс төрийн эсэргүүцлийн бүтэн сарын акц зохион байгуулахаар төлөвлөсөн. Ард түмнийг өмгөөлж байгаа улс төрийн хүчин АН-аас алга. Эрх баригчидтай асуудлыг энэ тэнцүү ярьж, нийгэмд үүсээд байгаа хямрал, ард түмний зөрчигдөөд байгаа эрх таслан зогсоох, УИХ-д хариуцлага тооцох хэмжээний хариуцлагыг АН хүлээх чадвартай. Тиймээс олон түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж байна" гэлээ. 

Мөн тэрээр Монгол Улсын 2012-2016 оны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг өнөө цаг үетэй харьцуулбал, “тэнгэр, газар” шиг зөрүү бий” гэдгийг тодотгоод, 2012-2016 оны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг өнөөгийн цаг үетэй харьцуулсан АН-ын мэдэгдлийг уншиж танилцуулав. 

Мэдэгдэлд, "Манай улсын 2012-2016 оны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг өнөө цаг үетэй харьцуулбал “ тэнгэр газар” шиг зөрүү бий. Өөрөөр хэлбэл, тэс хоёр өөр өгөгдөл буюу өмнөх нь уул уурхайгаас шалтгаалсан эдийн засаг, санхүүгийн хямралтай он жилүүд, харин өнөөгийнх нь экспортын бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, донор орнуудаас орж ирэх валютаар “хахсан” санхүүгийн нэн таатай үе юм. Гэвч Монголбанкны хариуцдаг банк санхүүгийн үзүүлэлтүүд туйлын хангалтгүй байна.

Тухайлбал, Өнгөрсөн гурван жилийн хугацаанд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 хувиар суларч, ифляц хоёр оронтой тоонд /2018 оны Улаанбаатар хотын инфляц/ хүрчээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаа хүлээн авахад ам.доллар 1998 төгрөгийн ханштай, инфляц 1.9 хувьтай байсан юм. Мөн Монголбанк ханшаа тогтоохоор авсан арга хэмжээ ч “бай”-гаа оносонгүй. 2018 онд 1 тэрбум 400 сая, 2019 он гараад 600 сая ам.долларын интервенц хийсэн боловч ханшийн хэлбэлзлийг бууруулж чадсангүй. 2 тэрбум доллар гэдэг нь Монголбанк 2016-2018 онуудад улс орон даяар малын бэлчээрээ сэндийлүүлэн, горхи булгаа устган байж олборлосон нийт алтны орлоготой тэнцэх хэмжээний гадаад валют юм. Өөрөөр хэлбэл, бүтэн гурван жилийн алтны орлогыг “ханш”-ийн салхинд хийсгэчихэж. Ийм бодлогогүй алхмаа өмөөрөх шалтгаан Монголбанкны өнөөгийн удирдлагад байх ёсгүй.

Төв банкны шинээр гаргасан үнэт цаас / ТБҮЦ/ нийт мөнгө (М2)-ний дөрөвний нэг буюу 7 их наяд төгрөгт хүрчээ. Ингээд ТБҮЦ-ндаа 11 хувийн хүү буюу 500 гаруй тэрбум төгрөгийг арилцааны банкуудад / жилийн дүнгээр/ төлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны 3 дугаар сарын эцсээр 968 тэрбум төгрөг байсан бол 2019 оны 3 сарын дүнгээр 9 их наяд төгрөг болж, 1.0 их наяд төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж байна. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн статистикийг нэгтгээд харвал нийт зээлийн 20 орчим хувь муу зээл болсон ажээ. Энэ хоёр үзүүлэлтийн аль нэг нь 10 хувиас дээш гарвал санхүүгийн систем хямарч байна гэж олон улсад үздэг. Учир нь банкны зээлдэгч бүрийн нуруун дээр ирэх ачаалал 20 хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны урагшгүй бодлогын “горыг” жирийн зээлдэгч нар үүрч байна гэж ойлгож болох юм.

Монголбанкны удирдлага энэхүү “унхиагүй” асуудлаа шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авахын оронд “2014-2016 оны эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд зээл авсан аж ахуйн нэгжүүдэд хуримтлагдсан өрийн дарамт 2017 оноос хойш чанаргүй зээл хэлбэрээр илэрч байна” хэмээн хариуцлагааас бултахыг оролджээ.

2019 оны санхүүгийн нөхцөл байдлыг 3-5 жилийн өмнөх үйл ажиллагаанд хамаатуулж тайлбарлах нь онолын, техникийн, логикийн хувьд ч боломжгүй юм.

2017 оны өндөр зардал гарган гадны аудитын байгууллагаар арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийлгэсний дараа, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “банкны салбарын төлбөрийн чадвар бүхэлдээ тогтвортой, үйл ажиллагаа хэвийн байна” гэж бодит байдлыг илтэд гуйвуулсан мэдээллийн олон нийтэд хүргэж байв. Төлбөрийн чадварын хувьд хүндрэлд орсон банкинд хуулийн дагуу, цаг тухайд нь арга хэмжээ аваагүй улмаар “Капитал банк” дампуурч, төрийн сангууд болон иргэд аж ахуй нэгжийн асар их хэмжээний хөрөнгө эрсдэлд ороод байна. Гэтэл ажлын өдөр бүр 17.00 цагт арилжааны банкуудын тайлан блансыг гаргуулж тооцоо хийж, хүлээн авах үүргийг хүлээсэн хяналт шалгалтын 200 орчим байцаагч Монголбанкинд ажиллаж байгаа. Тэднийг хянадаг удирдлага ч бий. Гэтэл банкны чанаргүй зээл 80 хувь хүртлээ өсч, алдагдал нь хэдэн зуун тэрбум төгрөгт хүрснийг мэдэхгүй “унтаж” байх боломжгүй. Энэ нь Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах хангалттай шалтгаан мөн. Ер нь цаашид хэдэн банк дампуурах, Монгол Улсын банк, санхүүгийн салбарт ямар эрсдэл учрах нь тодорхойгүй байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдийн засаг, санхүүгийн хамгийн таатай нөхцөл бүрдсэн өнөө үед Төв банк  Монголбанкны тухай хуулийн 4.1 дэх заалтад заасан “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн үндсэн үүргээ биелүүлэх нь бүү хэл улам дордуулсныг дээд дурдсан баримтууд нотолж байна.

Иймд хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Б.Пүрэвдоржийн гаргасан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Bataa (202.70.34.115)
    Bi ochihgui. N. Altanhuygiig demjinee
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Bataa (202.70.34.115)
    Bi ochihgui. N. Altanhuygiig demjinee
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • zina (175.199.156.75)
    zuw
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Б.Лувсан-Осор (203.91.115.247)
    Эрдэний хэлж буй үнэн бол харинч ардчилсан нам оройтож хөдлөж байна.Намын шинчилэлийг эхлүүлэхтэй зэрэг тэмцэх боломж тохироо тэр үeд улс оронд бүрдсэн байсан.Одоо оройтож буйч гэсэн энэ өвлийн ЭХ ОРОНЧИД шиг бус нам бүлэглэл эрх мэдэл эд хөрөнгөндөө хорогдолгүй тууштай тэмцэж оюун санаа амь биё эд хөрөнгөө хойч үё үр хүүхдүүдийнхээ төлөө зориулан тэмцэх тэмцэлийг эхлүүлж чадвал улс ороноо эрх зүйт төрөа ардчилал ардчилсан нийгмийг аварч авилгач олигахи дарангуйлагчидыг цэвэрлэж чадах боломж нөөц энэ намд уг нь байх л ёстой Эр зориг хүнлэг сэтгэлээр удирдан залж тусгаар улс түмэн олноо дээдлэн тэтгэж шулуун шудрага тийм л түшээптэй эрх зүйт эрх чөлөөт шудрага нийгмийг л ард түмэн хүсэн хүлээж буй цаг дор зүрх сэтгэлээ засж хүнлэг сэтгэл хүн чанрыг эрхэмлэж өөрийгөө 100/ улс орон ард түмэндээ ТУШААЖ зориулж чадах тийм л хүнийг төр түшүүлэхийн төлөөл шанлаж яваа ард түмэн шүү дээ бид чинь.зүсээн зүрхээн сэтгэлээ засаад түмэн олноо түшин тэмфэл эхлүүлж чадах л юм бол түрэн дэмжих оролцон оройлох хүмүүс нийгэм дунд нуугдмал оршин буй гэдэгт итгэл дүүрэн байна.амуилт хүсьё бас хэлсэн бол хийх хэрэгтэй шүү!
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • zochin (182.160.32.188)
    chamaig demjih hun baigaa yu... muu har luivarchin min. bas nudendee davharaa enetr hiilgetseen ovoo uu bodon gahai shuu.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.55.188.45)
    Намын даргын сэнтийнээс үхэн хатан зууралдах нь ээ Ард түмний анхаарлыг өөр зүгт хандуулах гэсэн хуучин аргаа хэрэглээд эхлэх шив
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Num (103.26.193.242)
    Hudlaa ed garaad ch yuch hiij chadahgvi ee zvgeer l alia salbadaanuud bvgd adilhan
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Zochin (66.181.187.227)
    Demjij bn.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 1 цаг 47 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 1 цаг 53 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 1 цаг 54 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 1 цаг 56 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 1 цаг 57 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 1 цаг 59 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 2 цаг 1 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 2 цаг 3 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 2 цаг 4 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 2 цаг 7 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 2 цаг 14 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 7 цаг 55 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 7 цаг 57 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 8 цаг 6 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 8 цаг 8 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 9 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 8 цаг 11 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 8 цаг 12 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 8 цаг 13 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 8 цаг 16 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top