x

Х.Нямбаатарын өргөн барьсан төслийг Байнгын хороо дэмжсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцлээ. 

Х.Нямбаатар нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь УИХ-ын дэгэд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан бол Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулиар УИХ-ын дэгийн тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журмын нэг бүлэг болгон шинээр нэмж оруулаад байсан юм. 

Өргөн барьсан хоёр төслөөс Байнгын хороо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процессыг Дэгийн хуулиар нарийвчлан тогтоох нь зүйтэй хэмээн үзэж хэлэлцэхийг дэмжлээ. 

Харин Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Байнгын хороо дэмжээгүй төслөөр маргааш УИХ-ын чуулганаар дахин санал хураалт явуулах юм. Хэрэв УИХ-ын чуулганаар гишүүдийн олонхийн санал авч чадвал энэ төсөл дахин хэлэлцүүлэгт оруулах юм. Өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дараах тайлбарыг хийлээ. 

Х.Нямбаатар:

-Энэ хуулийн төсөлд Анхдугаар хуралдаантай холбоотой нэлээд өөрчлөлт оруулсан. Анхдугаар чуулганы дэгийг илүү боловсрогуй болгосон. Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг нээж явуулж байгаа нь төлөөллийн ардчиллын зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн. Тиймээс Анхдугаар чуулганыг парламент дотроосоо өөрсдөө санаачилгаараа нээх томъёоллыг оруулж ирж байгаа. 

Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс оруулсан хэд хэдэн өөрчлөлт байдаг. Парламентын дархлааг хадгалах зорилгоор Дэгийн тухай хуульд гар хүрэх нь буруу гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байсан. Тиймээс зөвхөн парламентын гишүүд Дэгийн тухай хуулийг санаачилна гэж оруулсан. 

Хоёрдугаарт, иргэдийн оролцоог хууль тогтоох үйл ажиллагаанд нэмэгдүүлэх зарчим баримталсан. Энэ үүднээс салбарын судлаач эрдэмтэн, иргэд, мэргэжил сонирхлын бүлэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллоо холбогдох байнгын хороодод ирүүлж байх түүнийг нь байнгын хороод санал хураалтаар эцэслэн шийдвэрлэж, хуулийн төсөлд тусгах зүйлийг оруулсан. 

Хамгийн гол нь УИХ-ын гишүүд хуулийн төсөл дээр ажиллах биш ажлын дэд хэсгийн боловсруулж өгсөн зарчмын зөрүүтэй саналыг нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэж, түүндээ асуулт асууж, хариулт авч явах юм. Ингэснээр хууль тогтоогчдын хуулийн төсөлтэй нэг бүрчлэн танилцах боломж нь илүү нэмэгдэнэ. 

Хуралдааны дэгийг илүү нарийвчилж өгсөн. Мөн хуулийн төслийг чуулганы хуралдааны танхимд өргөн мэдүүлдэг байх заалт оруулсан. Хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ ёслол төгөлдөр байх ёстой хэмээн тайлбарлав. 

Дэгийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд Дотоод асуудлын, Хүний эрх иргэний боловсролын байнгын хороо байгуулах асуудлыг тусгасан байна. Ингэснээр ажлын хэсэг байгуулахгүйгээр УИХ-ын байнгын хороод өөрсдөө хуулийн төсөл дээрээ нэг бүрчлэн хэлэлцүүлэг зохион байгуулдаг жишиг рүү ойртоно гэж хууль санаачлагг үзжээ. Уг хуулийн төсөлд нийтдээ 49 өөрчлөлт оруулсан байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Дэгээ сайжруулья гэж байгаатай санал нийлж байна. УИХ-ын гишүүн заавал босож үг хэлэх ёстой юу. Сууж байгаад үг хэлснээс босож үг хэлбэл хариуцлага сайжрах уу. Өнгөрсөн парламентад С.Ганбаатар гишүүн байнга босож үг хэлдэг байсан. Түүнийг хариуцлагагүй, популист үг хэлдэг байсан гэж яриад л байгаа. Сууж, босож үг хэлэхэд ямар ялгаа байна вэ. 

Хоёрдугаарт, энэ дэгээр хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд их зовлонтой болох юм байна. Яагаад гэвэл хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаан даргалагчид урьдчилаад саналаа өгөх юм байна. Интернэт, сүлжээгүй тойрогтоо ажиллаад, хөдөө явж байгаа хүн үг хэлэхийн тулд яаж долоо хоногийн өмнө саналаа өгөх вэ. Гадаадад томилолтоор явж байгаа нь интернэтээр өгчих байх. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Олон удаа өөрчлөгдсөн Дэгийн тухай хуулийг одоо цоо шинэ хууль болох болсон. Гишүүн болгон сэтгэлийн хөөрлөөрөө хууль өргөн барьдаг. Тэр нь амьдралд хэрэгждэггүй байдлыг энэ хууль чинь бий болгох гээд байна. 

УИХ-ын гишүүн бол иргэдийн төлөөлөл. Тиймээс гишүүний саналыг нь чангалах, үг хэлэх эрхийг хязгаарлаж дэглэдэг зүйл рүү оруулж болохгүй. УИХ-ын гишүүнд үг хэлэх, санал өгөхгүй байх эрх нь нээлттэй байх ёстой. 

Х.Нямбаатар нарын гишүүдийн өргөн барьсан хууль хүлээс болох гэж байна. Их хурлын тамга ширээний баруун талд байх уу, зүүн талд байх уу гэдгийг дэглэж яах гээд байгаа юм бэ. Энэ хэнд хэрэгтэй юм. 

Асуудлыг гол нь хууль боловсруулах чадвар, хуулийг хэлэлцэх асуудалд нь учир дутагдалтай байгаа учраас энэ тал руугаа анхаарах ёстой. Энэ хуулийн төсөлд яг энэ асуудал огт тусгагдаагүй. Хуулиа чанартай гаргахын тулд хэлэлцдэг зарчмаа өөрчилье. Хоёр удаагийн хэлэлцүүлэг чинь багадаад байна. Дотоод хэлэлцүүлэг, ердийн хэлэлцүүлэг, хаалттай хэлэлцүүлэгтэй болъё, хуулийн популист маягаар ярьдагаа больё гэж байгаа юм. 

Гэтэл энэ хуульд ширээнийхээ энэ талд суух ёстой, үг хэлэхдээ гараа өргөх ёстой, тэдэн минутад үг хэлэх ёстой, хугацаа нь хэтэрвэл тийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. Асуудал энэнд байгаа юм биш шүү дээ гэлээ.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 1 цаг 58 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 2 цаг 4 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 2 цаг 5 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 2 цаг 6 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 2 цаг 7 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 2 цаг 10 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 2 цаг 12 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 2 цаг 14 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 2 цаг 15 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 2 цаг 18 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 2 цаг 25 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 8 цаг 6 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 8 цаг 8 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 8 цаг 17 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 8 цаг 19 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 20 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 8 цаг 22 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 8 цаг 23 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 8 цаг 24 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 8 цаг 27 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top