Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Сонгуулийн тухай болон Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлжээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулыг чөлөөлсөн тогтоол нь 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж үзсэн байна.
Иймд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаан зарлаж, 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр буюу ирэх даваа гаригт уг тогтоолыг Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхээр товложээ.