x

Г.Занданшатар: Аудитын байгууллага сайн ажиллавал төр, төсөвт нүүрлэсэн хулгай байхгүй болно

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газарт ажилласан бол өнөөдөр тэрээр Үндэсний аудитын газарт ажиллав.

2003 оноос хойш Үндэсний аудитын газарт очиж ажилласан хоёр дахь (эхнийх нь УИХ-ын дарга С.Төмөр-Очир) УИХ-ын дарга болж байгаад аудиторууд талархалтай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Төсвийн байнгын хорооны ажилтнууд ажиллалаа.

Төрийн аудитын байгууллага нь 98 жилийн түүхтэй бөгөөд 1922 онд Засгийн газрын Хянан байцаах хэлтэс нэртэй байгуулагдсанаас хойш 13 удаа бүтэц чиг үүргийн өөрчлөлт оржээ. 2003 онд Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар тус байгууллага эрх зүйн шинэ тогтолцоонд шилжиж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитораар томилсон бөгөөд тэрбээр 2003 оноос хойш томилогдсон тав дахь Ерөнхий аудитор болсон байна.

Улсын хэмжээнд нийт 389 аудитор ажиллаж байгаагаас 80 гаруй хувь нь мэргэшсэн санхүүч, нягтлан бодогч нар аж. Нэг аймагт 10-12 хүний бүрэлдэхүүнтэй аудитын байгууллага үйл ажиллагаа явуулдгийг Стратеги удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Д.Энхболд танилцуулав.

2018 онд нийт 4104 аудитыг гурван төрлөөр хийж гүйцэтгэжээ. Үүнээс санхүүгийн тайлангийн аудит 3806, гүйцэтгэлийн аудит 201, нийцлийн аудит 97-г хийсэн байна. Төрийн аудитын байгууллага жилд зөвхөн санхүүгийн аудитыг 6213 байгууллагад хийх ёстой ч хүний нөөцийн боломж хүрэлцээгүйгээс 50 хувьд нь гүйцэтгэдэг гэнэ. Ажилтнуудын ажлын ачаалал их байдаг бөгөөд нэг ажилтан дунджаар жилд 30 гаруй мянган илүү цаг ажилладаг аж. 2018 онд гүйцэтгэсэн гурван төрлийн аудитаараа 18.8 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлжээ. Үндэсний аудитын байгууллагын хийсэн тайланг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлдэг болж, 2018 онд 6 тайланг хэлэлцүүлсэн нь сайн жишиг болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн хараат бус байдлыг бусад улс орны жишгээр Үндсэн хуулиараа баталгаажуулах шаардлага байгааг ҮАГ-ын Чанарын баталгаажуулалтын албаны дарга бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Батбаяр хэлж байна. Мөн Компанийн тухай, Төрийн аудитын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудад давхардал, зөрчил байгааг нэг мөр болгох, төсөв санхүүгийн хараат бус байдлыг хангах, боловсон хүчнийг сургаж, бэлтгэх тал дээр УИХ-аас анхаарал хандуулж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байлаа. Тодруулбал, хуучин тогтолцооны үед мэргэшсэн, салбартаа олон жил ажилласан нягтлан бодогч нарыг шилж, шигшиж авдаг байсан бол одоо залуучууд голдуу ажиллаж байна. Нэг талаар давуу талтай ч нөгөө талаар төрийн болон аудитын ажлын дадлага туршлага дутмаг байдаг гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн аудитын байгууллагын гаргаж буй дүгнэлт үлбэгэр, үйл ажиллагаа сулбагар байна гэсэн шүүмжлэл их байгаа. Татвар төлөгчдийн хөрөнгөөр хуримтлагдаж бий болсон орлогын зарцуулалтад хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага бол танайх. Аудитын байгууллага сайн ажиллавал төсөвт, төрд хулгай байхгүй болдог хуультай. Гэтэл төсөвт, төрд хулгай нүүрлэлээ гэсэн яриа газар авсан. Эндээс үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, эрс өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсон гэдэг нь тодорхой байна. Аудитын байгууллага сайн ажиллавал авлигын индекс буурна. Авлигын хэрэг ч багасна. Ард түмэн шударга ёсыг хүсэж, хүлээж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чанар чансаа, үр ашиг ямар байгааг та бүхэн надаар хэлүүлэлтэй мэдэж байгаа.  Төр, төсвийн хулгайг зогсоож чадвал манайх шиг нөөц баялагтай улс орон асар хурдацтай хөгжиж байгаа жишиг бий.

Дээр үед Ардын Хянан Шалгах Хорооны шалгалт чанартай, үр дүн сайтай байсан. Арга хэмжээ тооцогддог байсан. Өнөөдөр та бүхний танилцуулгад 18 их наяд төгрөгийн зөрчил илрүүллээ гэж байгаа ч түүнийг төлүүлсэн, арга хэмжээ авсан зүйл сонсогдсонгүй. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, төрийн хяналт шалгалтын үйл хэрэгт шинэчлэлт өөрчлөлт хийж, хариуцсан ажилдаа амжилт гаргахыг хүсье” гээд УИХ-ын зүгээс Төрийн аудитын тухай хуулийг өөрчилж, цахим тогтолцоонд шилжүүлэх, ажилтнуудын мэдлэг  чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.195.210)
    turasdhlagatai ajilaa merddeg hun ochij dee
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 1 цаг 54 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 2 цаг 1 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 2 цаг 2 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 2 цаг 3 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 2 цаг 4 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 2 цаг 7 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 2 цаг 9 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 2 цаг 10 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 2 цаг 11 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 2 цаг 14 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 2 цаг 22 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 8 цаг 2 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 8 цаг 5 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 8 цаг 14 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 8 цаг 16 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 17 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 8 цаг 19 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 8 цаг 20 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 8 цаг 21 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 8 цаг 24 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top