x

Г.Батхүүгийн нас барсан нь гаднын нөлөөтэй байж болзошгүй

УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү баасан гаригийн орой зуурдаар бас барсан билээ. Энэ явдал Төрийн ордонд болсон нь улс төрийн хүрээнд маргаантай буюу эргэлзээтэй байдал үүсгээд байна. Одоогоор хуулийн байгууллага болон эмч нарын зүгээс үхлийн шалтгааны талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Харин АН-ын удирдлагууд болсон үйл явдлыг ихэд цочирдож хүлээж авсны зэрэгцээ түүний нас барсан нь гаднын нөлөөтэй байж болзошгүй хэмээн үзэж өчигдөр орой улс төрийн мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтэллээ.

МЭДЭГДЭЛ

Гаваагийн Батхүү нь 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр 19.00 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо.

Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм.

Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна.

Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард бүх төрлийн шинжилгээ, оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм.

Ардчилсан Намын Дэд дарга ажил үүргээ гүйцэтгэж явахдаа төрийн ордонд сэжигтэй байдлаар амь насаа алдсан шалтгааныг үнэн зөвөөр, нэн яаралтай тогтоож, учир шалтгааныг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна.

Улаанбаатар хот 2019.5.18

АРДЧИЛСАН НАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.20.43)
    Яасан яршигтай юм бэ? ФБ нээхэд л нэг малдийсан нүүр гараад ирэх, тэгээд л араас нь АН-н солиотуудын хѳлсний бичээчдийн гүтгэлэг доромжлол урсаад л бушуухан аваачиж оршуулмаар юм. Ард түмнийг ЗГ-т ѳшрүүлэх гэж бас ѳѳрийнх нь даргын ажлыг авчиж мэдэхээр янзтай болсон нэгнийгээ түлхэж хаячаад араас нь хуцаад унадаг бах мэлхийн солиотууд үнэн үзэн ядмаар. АН Ыулс орны удирдлагыг авч, хулгай аллагаа нуухын тулд улайрч байна даа. Авахд ямар удирдаж чадах ч биш дээ ядаж. албан тушаалаа булаацалдаад алаан хядаан болоод л дуусна! Яг үнэндээ бол Хятадын колони болгох бодлого бол АНынх шүү дээ!
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • a (65.49.38.143)
    tor niigmiin zutgelten ....
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • S (203.91.115.41)
    Turiin ordonii gol gonhonoos tolgoigooroo unawal hen ch nas barna
    2019 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 1 цаг 50 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 1 цаг 56 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 1 цаг 57 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 1 цаг 58 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 1 цаг 59 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 2 цаг 2 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 2 цаг 4 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 2 цаг 6 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 2 цаг 6 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 2 цаг 9 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 2 цаг 17 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 7 цаг 57 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 8 цаг 0 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 8 цаг 9 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 8 цаг 11 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 12 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 8 цаг 14 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 8 цаг 15 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 8 цаг 16 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 8 цаг 19 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top