x

Д.Дамба-Очир: МАН коммунист нам болчихож, нэртэйгээр нь намаас хөөчих

МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаатайгаар улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргасан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос байр суурийг тодруулжээ. 

-Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ? 

-Би хэвлэлийнхэнтэй адил мэдээлэлтэй байна. Надад албан ёсны шийдвэр өгөөгүй. Харин ТЕГ-аас надад хууль зөрчөөгүй гэсэн бичиг ирсэн. Оюутолгойтой холбоотой өгөх ёсгүй бичгийг өгсөн гэж нам дээр ярьж байгаа юм байна. Өгөх өгөхгүй нь УИХ-ын байнгын хорооны асуудал. Энэ нам коммунист нам болчихсон юм уу. УИХ-ын хийж байгаа ажилд оролцдог болчихсон юм уу?

МАН-ын Хяналтын хорооны дарга биднийг намаасаа хөөдөг болсон юм уу. Нэртэйгээр нь УИХ-ын гишүүнээс нь хөөчих хэрэгтэй. Тойргийг минь булааж авах гэж байгаа бол авцгаа. Би УИХ-ын даргад хэллээ, өөрөө ч мэдэж байгаа. УИХ-ын дарга байнгын хорооны явуулж байгаа үйл ажиллагааг хамгаалах үүрэгтэй. Албан ёсны хүсэлтэд албан ёсны л хариу өгсөн. Үүнийг далимдуулаад намын нэр хүндэд халдсан гээд намаас нь хөөх юм байна л даа. 

Би энэ намд 1986 онд элсэж өнөөдрийг хүртэл энэ намтай цуг байна. Энэ хүмүүсийг байхгүй байхад би энэ намд байсан. 

-Таны тойргийг хэн булаах гээд байгаа юм бэ?

-Бүү мэд. Хяналтын хорооны шийдвэрийг эргэж харах байлгүй дээ. Ийм дураараа байж болохгүй. 

-Таныг Оюу толгойн эрх ашгийг хамгаалсан гээд байгаа шүү дээ. 

-УИХ-ын гишүүдэд өгөөгүй байж Оюутолгойн эрх ашгийг хамгаалсан гээд байгаа юм. Юу гэж тийм зүйл байх вэ. Аль хоёрдугаар сарын 2-нд бүх гишүүдэд энэ мэдээллийг өгсөн. Буруу зөрүү юм яриад л, ингэж болохгүй. Бүх гишүүдэд материалыг өгсөн. Унших эсэх нь өөрсдийнх нь асуудал. Тавантолгой, Эрдэнэт шалгасан материал дээр байгууллага нь хүсэлт гаргавал түүнийх нь дагуу дүгнэлт гаргаж өгөөд тайлбар авдаг. Энэ дагуу л явсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (66.181.161.82)
    галзуураад байгаарай Дамбий гуай
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (202.9.42.178)
    эх орон ард түмэнээсээ урвагч цаад эзэн нь харин хэн бэ?
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • П (202.126.89.218)
    Энэ хүн одоо болсоон
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Иргэн (43.242.243.154)
    ТАМ-ОЧИР ЮУ ГЭЖ ХУЦААД БАЙГАА ЮМ... ЧАМ ШИГ УРВАГЧ ЗАЙЛ...
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.140.19)
    Болж балайнуудыг!
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.23.157)
    Тойргийн чинь чамайг сонгосон сонгогч бна. Одоо буцааж татаж шоронд хиймээр бна чамайг
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 1 цаг 51 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 1 цаг 57 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 1 цаг 58 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 1 цаг 59 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 2 цаг 0 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 2 цаг 3 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 2 цаг 5 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 2 цаг 7 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 2 цаг 7 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 2 цаг 10 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 2 цаг 18 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 7 цаг 58 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 8 цаг 1 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 8 цаг 10 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 8 цаг 12 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цаг 13 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 8 цаг 15 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 8 цаг 16 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 8 цаг 17 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 8 цаг 20 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top