МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт намаас ирэх таван жилд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөөх хэлэлцэх хугацаатай холбоотой санал оруулж, өөрчлүүлсэн нь ийнхүү хариуцлага тооцуулах үндэслэл болсон бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь Эдийн засгийн байнгын хорооны даргын ажлаа өгөхийн өмнө Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн хураангуйг Рио Тинто компанид хүргүүлсэн гэх асуудалд холбогдсон нь үндэслэл болжээ.
Ийнхүү дээрх гишүүдэд намаас таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэр гаргаснаар Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа аж.
Сэтгэгдэл (3)