x

З.Дашдаваа: Авлигын 400 гаруй гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.05.14/ Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзаж, тус газрын үйл ажиллагаатай танилцав. УИХ-ын даргыг Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцахад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа өнөөдрийн байдлаар 41.000 орчим төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж, авлига албан тушаалын 400 гаруй гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна гэв. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгэм, иргэдийн шударга ёсны хүлээлтэд нийцэж ажиллахыг манай хамт олон үндсэн зорилгоо болгож байна хэмээн З.Дашдаваа онцлоод, авлигын нөхцөл амаргүй байгаа ч бид төрийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллах болно гэлээ.

Авлигатай тэмцэх газрын удирдлагаас эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хэд хэдэн санал танилцуулав. Тухайлбал, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг дуулгаад, гомдол мэдээлэл их ирдэг, шалгах хэргийн тоо олон байгаатай холбоотойгоор Мөрдөн шалгах хэлтэс, мөрдөгчдийн ачаалал эрс нэмэгдсэн ч орон тоо өөрчлөгдөөгүй хэвээр байгааг тэмдэглэв.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан болон хэлтэс, албадын дарга нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт ажил байдлаа танилцуулж авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээ, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын явц, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн зэрэг асуудлаар санал солилцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн өрөө тасалгаагаар орж, зарим ажилтан, албан хаагчтай ярилцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар нийгмийн тэгш бус байдал газар авч, шударга ёсны төлөөх иргэдийн хүсэл эрмэлзэл эрчээ авч байгаа нь зөвхөн Монголыг төдийгүй дэлхий дахиныг хамарсан үйл явц болж байна. Авлигаас ангижрах, урьдчилан сэргийлэх, албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэг, түүний дотор олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шударгаар шийдвэрлэх, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж чадна гэдэгт та бүхэнд итгэж байна гэлээ. Түүнчлэн авлига авсныг илрүүлж шийтгэхээс илүү авахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажил та бүхний гол зорилго. Тиймээс соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарах шаардлагатай гэж онцоллоо.

Тэрээр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй байлгах, ажилтнуудын хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Улсын Их Хурал дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр боловсруулж буй Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төслийг тус газрынханд өгөөд “Төрийн албан хаагчдын ёс зүй ямар байх ёстой, хэрхэн зөрчигддөг, яаж сэргийлбэл зохилтойг хамгийн сайн мэдэх хүмүүс бол та нар. Тиймээс хуулийн төсөлд саналыг тань авахаар тусгайлан өгч байгаа юм. Хэлэлцэж, санал бодлоо нэгтгээд, ойрын үед УИХ-д ирүүлэх хэрэгтэй” гэсэн үүрэг даалгавар өгөв. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа хуулийн зүйл, заалтын талаарх саналаа Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлэхийг даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 4 цаг 17 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 4 цаг 23 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 4 цаг 24 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 4 цаг 26 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 4 цаг 27 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 4 цаг 29 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 4 цаг 31 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 4 цаг 33 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 4 цаг 34 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 4 цаг 37 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 4 цаг 45 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 10 цаг 25 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 10 цаг 28 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 10 цаг 37 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 10 цаг 39 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цаг 39 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 10 цаг 42 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 10 цаг 42 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 10 цаг 43 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 10 цаг 47 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top