x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төсөл, байршилтай танилцав

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төсөл, байршилтай газар дээр нь очиж танилцлаа.

Жилдээ 300-325 сая кВт  эрчим  хүч  үйлдвэрлэх, 100 мВт-ын хүчин чадалтай тус станцыг Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км  зайд орших Шижигтийн хавцал хэмээх газарт Ховд голыг түшиглэн бүтээн байгуулах юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Мэндсайхан танилцуулж, хэрэгцээ шаардлага, хүрэх үр дүн, ач холбогдлын тухай харилцан санал солилцов.

Тус станцыг  288,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барих бөгөөд  БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад оруулах асуудлыг шийдвэрлэжээ. Одоогоор ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил хийж байна. Үүний дараагаар Монгол Улсын хуулиар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх юм. 
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьсанаар Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн иргэдийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ. Мөн үйлдвэр, үйлчилгээ өргөжин хөгжих, ажлын байр нэмэгдэх боломжтой.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,  Монгол Улс 2023 он гэхэд эрчим хүчний импортын хараат байдлаас бүрэн гарна. Үүнд “Эрдэнэбүрэнгийн УЦС” чухал үүрэгтэй гэлээ.

Монгол Улсын Баруун бүсийн эрчим хүчний систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, 2 орчим хувийг БНХАУ-аас импортоор тус тус авч, үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аас авч байгаа билээ. ОХУ-ын импортын 1кВт  цаг эрчим хүчний үнэ нь дотоодын ганц эх үүсвэр болох Дөргөний усан цахилгаан станцын үнээс 6-7 дахин өндөр үнэтэй байгаа. Сүүлийн жилүүдэд Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний жилийн өсөлт дунджаар 8-10 орчим хувь байх төлөвтэй байна гэж албаныхан мэдээллээ.

Тиймээс баруун бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах  гол эх үүсвэр бол Эрдэнэбүрэнгийн УЦС гэж үзэж байна.

УЦС-ын барилгын ажилд 800-1000 иргэн түр ажлын байраар хангагдах ба ашиглалтад орсноор 60-80 иргэн байнгын ажлын байртай болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 4 цаг 14 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 4 цаг 20 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 4 цаг 21 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 4 цаг 23 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 4 цаг 24 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 4 цаг 26 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 4 цаг 28 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 4 цаг 30 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 4 цаг 31 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 4 цаг 34 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 4 цаг 42 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 10 цаг 22 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 10 цаг 25 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 10 цаг 34 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 10 цаг 36 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цаг 36 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 10 цаг 39 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 10 цаг 39 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 10 цаг 40 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 10 цаг 43 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top