УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, зарим байнгын хорооны дарга нарыг томиллоо.
Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг 81.6 хувиар, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг 88 хувийн саналаар томилохыг гишүүд дэмжлээ. Харин Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг 89.8 хувийн саналаар, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг 82 хувийн саналаар улираан сонголоо.