x

Оюутолгойн гэрээнээс манай төр яг юу хүсээд байна вэ?

Өнгөрөгч мягмар гаригт хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээны хэрэгжилтийг шалгахаар УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох ёстой байв. Гэвч Оюутолгойн компаниас ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж ирүүлсэн хариу тайлбартай УИХ-ын гишүүд танилцаж амжаагүй тул асуудлыг хойшлууллаа гэсэн билээ. Мөн УИХ-ын зарим гишүүд “Ажлын хэсгийнхэн бидэнд тараасан нууцын зэрэглэлтэй материалаа биднээс өмнө Оюутолгой компанид танилцуулсан байна. Үүнээс болоод төрийн нууцын зэрэглэлтэй материал Рио Тинто компанид очжээ” хэмээн бухимдсан байдаг.

Гэтэл Оюутолгой компани ч бас мөн өдөр (тавдугаар сарын 7) мэдэгдэл гаргажээ. Ажлын хэсгийнхэн нууцын зэрэглэлтэй материалыг Рио Тинтод задлав хэмээн УИХ-ын гишүүд буруутгасны дараа...

Уг мэдэгдэлд,

“УИХ-ын ЭЗБХ-ноос Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт өгөх үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн танилцуулгыг Оюутолгой ХХК-д 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр албан бичгээр нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн. Уг асуудлыг УИХ-ын ЭЗБХ-гоор хэлэлцэхтэй холбогдуулан Оюутолгой ХК-иас тус танилцуулгад дурьдагдсан асуудлаар богино хугацаанд багтаан хариу тайлбарыг гаргаж, 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөр ЭЗБХ-ны дарга, гишүүдэд албан ёсоор хүргүүлсэн.

Бизнесийн өндөр ёс зүй, Монгол Улсын Засгийн газартай тогтоосон туншлэлээ эрхэмлэн хүндэтгэдэг компанийн хувьд бид Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаанд сүүлийн нэг жил гаруй хугацаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээллээр хангаж ажилласан. Цаашид уг асуудлыг УИХ-ын бүтцийн байгууллагаар хэлэлцэх үйл явцыг хүндэтгэн дагаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, тайлбар тодруулгыг өгөхөд бэлэн байна” гэсэн байна.

Үүнээс үзвэл УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгахаар сүүлийн нэг жил гаруйн хугацаанд ажилласан юм байна. Тэгээд гаргасан дүгнэлтээ (УИХ-аар хэлэлцэх болсонтой холбогдуулан) Оюутолгой компанид мөн хүргүүлсэн юм байна. Ингэхдээ “нууцын зэрэглэлтэй” гэж илгээжээ. Яагаад ил тод байгуулсан гэрээний хэрэгжилт “нууцын зэрэглэлтэй” болчихсоныг зөвхөн ажлын хэсгийнхэн л тайлбарлаж чадах байх даа. Харин Оюутолгой ХК-иас гаргасан мэдэгдлээс үзвэл тэд үүнийг нуух сонирхолгүй (эсвэл нуугаад байх зүйл ч байхгүй) бололтой.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвын хэлснээр тэд 2018 оны наймдугаар сард эхний дүгнэлтээ гаргасан. Байнгын хорооны даргад мөн оны арваннэгдүгээр сард дүгнэлтээ өгсөн. Энэ оны хоёрдугаар сард ҮАБЗ-д мөн өгсөн байна. Харин Байнгын хорооны зүгээс “УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан учраас УИХ-ын даргын захирамжийг авна” гээд хэлэлцэхгүй өнөөдрийн хүрсэн гэв. Мөн ажлын хэсэг ажлаа хийгээд нэгэнт дууссан гэдгийг ч тэр бас хэлсэн байна.

Харин нууцын зэрэглэлтэй шинэ материалууд гээд байгаа нь аудит, АТГ, Засгийн газраас мөн энэ асуудал дээр ажлын хэсгүүд гаргаж, шалгалтын материалаа УИХ-ын гишүүдэд өгсөн юм байна. Мэдээж Оюутолгойд биш, Рио Тинтод бүр ч биш. Тэгэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхгүй уяж байгаа хүмүүс нь УИХ өөрөө бололтой. Харин яагаад гэдэг нь сонирхолтой байна. Ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-д өгсөнөөс хойш бүтэн зургаан сар өнгөрчихөөд байхад шүү дээ. Эсвэл асуудал гэрээний хэрэгжилтэд биш, огт өөр зүйлд байна уу?

АТГ газар жишээ нь одоогоос жил гаруйн өмнө уг гэрээг байгуулсан С.Баяр, С.Баярцогт, Дубайн гэрээний асуудлаар Ч.Сайханбилэгийг цагдан хорьж байсан шүү дээ. Гэхдээ тэд одоо суллагдсан. АТГ тэдэнд тохсон хэргээ нотолж чадаагүй гэсэн үг. Харин шинээр томилогдсон АТГ-ын дарга Оюутолгойн гэрээний асуудлаар дахиад нэг “улс төрийн” акци хийх ёстой юм болов уу? УИХ яг юу хүлээгээд байгаа юм бэ?

Одоогийн УИХ-ын гишүүдийн хамгийн ихээр мөрөөдөж ирсэн зүйл нь (эсвэл угаасаа тийм бодолгүйгээр зүгээр л ярьдаг) “Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй байна, өөрчлөх ёстой” гэдэг. Гэхдээ яагаад ашиггүй вэ? гэхээр тодорхой зүйл хэлж чаддаггүй. Сүүлдээ гэрээ байгуулсан нөхдийг “авилга авсан байх” гээд шоронд хийсэн. Тэр нь ч гэтэл хэрэг бололгүй замхарлаа.

Харин нөгөө талд эдийн засагчид, мэргэжилтнүүд “Оюутолгойн орд Монголд үр ашгаа өгсөн. Сүүлийн 30 жилд байгаагүй том бүтээн байгуулалт болсон. Гэрээ байгуулсны дараа Монголын эдийн засаг урьд байгаагүй хэмжээгээр тэлж, төсвийн орлого дөрөв дахин нэмэгдсэн, найман тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн” гэж яриад байдаг.

Ингэхэд манай парламент Оюутолгойн гэрээний хэрэгжилтээс (ажлын хэсгийн шалгалтаас) яг ямар үр дүн хүсээд байгаа юм бэ? Хэрвээ хүссэн үр дүн нь гарахгүй бол ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхгүй гэсэн үг үү? Эсвэл шинээр томилогдсон УИХ-ын дарга нь өмнөх ажлын хэсгээ татан буулгаад дахиад ажлын хэсэг байгуулах юм уу?

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж болно оо. Гэхдээ өөрчлөлт оруулах шалтгаан, үндэслэл нь тодорхой байх ёстой. Түүнээс гадна гэрээ байгуулсан хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Зарчмын том тохиролцоогоо хөндөж болохгүй шүү л гэж мэргэжлийнхэн хэлээд байгаа. Харин манай төрийнхөн яг юуг хүсээд байгаа юм бэ? гэдэг нь тун ойлгомжгүй байна.

Уг нь бол Засгийн газар  гэрээ байгуулсны хувьд Засгийн газар өөрсдөө гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнэх ёстой. Шаардлагатай гэвэл УИХ тэрийг нь авч танилцаад, үр ашигтай байна, үгүй байна, өөрчлөх ёстой, үгүй гэдгийг ярих ёстой. Гэтэл Засгийн газар нь өөрөө ажлаа хийхгүй, хүний гараар могой бариулчих санаатай л хэсэг бүлэг хүмүүс суугаад байх шиг. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 6 цаг 3 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 6 цаг 9 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 6 цаг 10 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 6 цаг 11 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 6 цаг 12 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 6 цаг 15 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 6 цаг 17 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 6 цаг 19 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 6 цаг 20 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 6 цаг 22 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 6 цаг 30 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 12 цаг 10 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 12 цаг 13 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 12 цаг 22 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 12 цаг 24 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 12 цаг 25 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 12 цаг 27 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 12 цаг 28 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 12 цаг 29 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 12 цаг 32 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top