x

Түрээсийн 1542 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонслоо.

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцны асуудлаар баталсан Байнгын хорооны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолуудын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж, Төрийн орон сууцны корпорацийн төслөөр шинээр баригдаж байгаа барилгын ажлын явц, үр дүнтэй танилцан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк болон холбогдох албан тушаалтанд үүрэг, чиглэл өгч ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6 дахь заалт, Өргөдлийн байнгын хороонд 2019 онд нийт давхардсан тоогоор 600 гаруй иргэдээс түрээсийн орон сууцны асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсож хэлэлцэх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.

Мэдээллийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хийв. Тэрбээр, тус яамны зүгээс ТОСК-ийн захиалгаар 2013-2016 онуудад улсын хэмжээнд 512 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Мөн, Буянт-Ухаа 2 цогцолборт 972, Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын орон сууц тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн, Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцүүлж батлуулсан. Уг журам батлагдсанаар иргэд өөрсдийн түрээслэж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсаны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгасан. Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд тусгасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлж ажиллах. Мөн "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргах, зайлшгүй зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг Халамжийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас судлаж танилцуулах шаардлагатай байна гэлээ. 

Бусад мэдээллийн дэлгэрэнгүйг зурагт хуудсаар танилцуулбал:

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, орон нутагт баригдсан орон сууц, тухайлахад Говь-Алтай аймгийн 120 айлын орон сууц ашиглалтад орсон эсэх мөн уг орон сууцыг түрээслэх эсхүл худалдах талаар тодруулав. Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал өгсөн тайлбартаа, бид саналаа боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн боловч мөнгө байхгүйн улмаас Засгийн газарт өргөн бариагүй болно. Харин түрээслэх, худалдах эсэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэдэг гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авч, мөн саналаа хэлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Засгийн газарт эрх зүйтэй холбоотой асуудлаар хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээлээ.

Үргэлжлүүлэн, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийж, УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.”, мөн “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож.” гэж тус тус заасны дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох санал оруулж байна гэлээ.

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох нь зүйтэй хэмээж, өмнөх хугацаанд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд цаг алдалгүй хяналт тавьж ажилласан болохыг дурдан дэмжиж буйгаа илэрхийлж байв. Ингээд Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох тухай санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 6 цаг 2 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 6 цаг 9 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 6 цаг 10 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 6 цаг 11 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 6 цаг 12 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 6 цаг 15 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 6 цаг 17 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 6 цаг 18 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 6 цаг 19 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 6 цаг 22 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 6 цаг 30 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 12 цаг 10 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 12 цаг 13 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 12 цаг 22 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 12 цаг 24 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 12 цаг 25 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 12 цаг 27 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 12 цаг 28 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 12 цаг 29 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 12 цаг 32 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top