x

Ц.Цолмон УИХ-ын даргын удаа дараагийн хүсэлтийн дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, түүний оронд УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд Д.Хаянхярваа гишүүний хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Тамгын газрын ЕНБД Ц.Цолмонгийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг уншиж танилцуулав. Уг хүсэлтэд “Таниас тавьсан удаа дараагийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөгдөх хүсэлтээ гаргаж байна. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү“ гэжээ. 

Ц.Цолмонгийн чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар хэлсэн юм. Тэрбээр “Стратеги төлөвлөгөө гэж 2002 онд баталсан баримт бичиг бий. Төрийн албаны шинэ хуулийн дагуу УИХ-ын Тамгын газрын ЕНБД-гаар ахлуулсан ажлын хэсэг стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах, гүйцэтгэлийн төлөвлөгөө болгон өөрчлөх шаардлага тавигдсан. Энэ асуудлаар хурал яваагүй учраас үүнийгээ явуул, ажлаа хий гэсэн асуудал тавьж байсан.   

Мөн дараа нь УИХ-ын Тамгын газрын техникийн саатлаас болж чуулганы хуралдаан саатсан. Тэр үед УИХ-ын гишүүд л хурууны хээгээ буруу дараад байгаа мөн хурууны хээ таних төхөөрөмж 600 сая төгрөгийн үнэтэй гэх мэт ташаа мэдээлэл тараагдаж, гишүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал үүсч байсан. Тиймээс үүнийгээ шийдвэрлэ гэдэг шаардлага, саналыг тавьж байсан. 

Их хурлын нэр хүндийг өөрчлөх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах ажлын шаардлага байгаа учраас Тамгын газрын чиглэлээр ажилласан илүү туршлагатай Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж байгаа юм” гэсэн хариулт өгсөн юм. 

УИХ-ын даргын тайлбартай холбогдуулж Д.Хаянхярваа гишүүн дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Нэр дэвшиж байгаа хүний тухайд ярих юм байхгүй. Манай Тамгын газрын чадвартай хүмүүсийн нэг. Ц.Цолмонгийн тухайд ажлаа муу хийсэн гэж боддоггүй. Мэргэжлийн талаасаа ч танд гологдох юмгүй. 

Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын бид хайрлах цаг болсон. Төрийн албан хаагчид өөрийн итгэл үнэмшилгүй болсон. Энэ нь хууль дүрэм харгалзахгүйгээр халж, өөрчилдгөөс болсон. Бүр болохгүй бол өргөдлийг нь аваад алга болгодог. Энэ бүхэн төрийн ажлын чадамжийг сулруулж байна. Бид ингэж болохгүй” гэсэн юм. 

Ийнхүү байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. 

Санал хураалтаар УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмонг чөлөөлөхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн түүний оронд Л.Өлзийсайханыг томилохыг ч гишүүдийн олонх дэмжсэн юм. 

УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ийг чөлөөлөх, томилох асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэн шийднэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 6 цаг 0 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 6 цаг 7 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 6 цаг 7 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 6 цаг 9 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 6 цаг 10 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 6 цаг 13 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 6 цаг 15 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 6 цаг 16 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 6 цаг 17 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 6 цаг 20 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 6 цаг 28 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 12 цаг 8 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 12 цаг 11 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 12 цаг 20 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 12 цаг 22 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 12 цаг 23 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 12 цаг 25 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 12 цаг 26 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 12 цаг 27 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 12 цаг 30 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top