Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьж байгаа билээ.
Түүнийг С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан өнгөрсөн сарын 23 -ны орой хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчлан, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон юм.
Генерал Б.Хурцыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 15 хоногоор цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэж дахин 15 хоног цагдан хорих шүүгчийн захирамж гарчээ.
Сэтгэгдэл (6)