УДШ-ийн шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр болж Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ. Тэд саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Мөн ЕТГ-аас нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулах хүсэлтээ АТГ-т илгээжээ.
Өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх зарлиг гаргасан орных нь хүнийг томилох шаардлагатай байгаа юм. Өмнө нь нэг удаа УДШ-ийн шүүгчдийн зөвлөл хуралдаж, Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч татгалзсан тул дахин хуралдаж, нэр дэвшигчийг тодруулжээ.
Нэр дэвшигч Х.Батсүрэн нь Дээд шүүхэд шүүгчээр ажилладаг. Монголын шүүчдийн холбооны тэргүүний сонгуульт ажилтай юм байна.