Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, хуралдаанаар Үндэсний аудитын газрын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар ажлаас нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбоотойгоор шинэ даргын асуудлыг хэлэлцэв. Тус газрын даргыг УИХ-ын дарга санал болгон хэлэлцүүлж томилуулдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газрын даргад Татварын ерөнхий газрын дарга асан Д.Занданбатыг нэр дэвшүүлсэн.
УИХ дахь МАН-ын бүлэг өёигдөр ээлжит хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэн дэмжээд байсан бол өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 92.3 хувь нь дэмжлээ. УИХ-ын нэгдсэн чуулганд байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулах юм.