x

Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсохыг хойшлууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцахаар хувиарт оруулсан байсан билээ. 

Гэвч байнгын хорооны гишүүдийн зүгээс ажлын хэсгийн тайлан болон, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай танилцаж амжаагүй тул хойшлуулах хүсэлт гаргав. 

Тус байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дараагийн даргыг томилох шаардлагатай байгаа. Байнгын хорооны даргыг хэлэлцэх асуудлуудын дараа сонгох болсон бөгөөд өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр даргалж явуулав. 

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд үг хэлж, горимын санал гаргалаа. 

Ажлын дарга Д.Тэрбишдагва:  Оюутолгойтой холбоотой нийгэмд янз янзын юм яваад байгаа. Уг нь ажлын хэсгийг 45 хоногийн дотор шалга гэсэн. Гэхдээ Оюутолгойтой холбоотой асуудлыг 45 хоногт шалгах боломжгүй юм билээ. Ажлын хэсэг өнгөрсөн оны наймдугаар сард эхний дүгнэлтээ гаргасан. Байнгын хорооны даргад мөн оны арваннэгдүгээр сард дүгнэлтээ өгсөн. Оны сүүлээр Их хурал сар гаргуй завсарласан. Энэ оны хоёрдугаар сард ҮАБЗ-д мөн өгсөн. УИХ-ын даргын захирамжаар энэ ажлын хэсэг байгуулагдсан учраас Их хурлын даргын захирамжийг авна гээд байнгын хороо хэлэлцэхгүй өнөөдрийн хүрсэн. 

Ажлын хэсэг ажлаа хийгээд дууссан гэж гэж үзэж байгаа. Санал, зөвлөмжөө гаргасан. Өнөөдөр нууцын зэрэглэлтэй шинэ материалууд нэмэгдсэн юм байна. Аудит, АТГ, Засгийн газрын ажлын хэсгүүдийн материалыг гишүүдэд өгсөн юм байна. Бид Засгийн газартай, АТГ-тай ч хамтарч ажилласан.

Тиймээс бидний гаргасан дүгнэлт нууцын зэрэглэлтэй боломжийн хэмжээнийх гэж үзэж байна. Төрийн нарийн бичгээр ахлуулсан дэд ажлын таван хэсэг ажилласан. Тэдгээр ажлын хэсгийн дүгнэлтийг нэгтгээд ажлын хэсэг дүгнэлтээ өгсөн. Түүнээс биш Тэрбишдагва гэдэг хүний байр суурь байхгүй. Ажлын хэсгийн дүгнэлтэд 12 гишүүний найм нь гарын үсэг зурсан. Бид есөн удаа хуралдсан. Есөн удаа хуралдахад 2-3-хан удаа ирсэн гишүүн ч бий.   

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Оюутолгойн гурван материалыг өчигдөр орой хоёрыг нь өгсөн. Өнөөдөр нэгийг нь өгч байна. Тиймээс гишүүдэд танилцах боломж олгоё. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хойшлуулж байгаад тухтай ярих нь зүйтэй байх. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Энд процессын алдаа гарсан юм шиг байна. Юу гэхээр ажлын хэсгийн материалтай гишүүд дөнгөж өчигдөр орой авч танилцах гэж байна гэж ойлгож байна. Гэтэл байнгын хорооны гишүүдэд тараагдсан материал дээр Оюутолгойгоос хариу тайлбар ирсэн байна.

Зөвхөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өчигдөр орой хүргэгдсэн материал Рио тинтод хүргэгдсэн байна. Дотор нь бидэнд тараагдсан нууцын зэрэглэлтэй материалд бүгдэд нь хариу өгчихсөн байна. Зүйл, заалт бүрээр нь. Бид танилцаж, хэлэлцэж амжаагүй байтал биднээс өмнө нөгөө тал танилцаад, хариуг нь өгчихсөн байна. 

Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг Монгол төрийн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюутолгой тодорхойлж байгаа нь хэтэрхий задгай байна. 

Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх: Оюутолгойтой холбоотой гурван материал гишүүдэд тараагдсан. Хоёр нь нууцын журмаар, нэг нь энгийн журмаар тараагдсан. Ажлын хэсгийн том тайлангын хураангүй хэлбэрийг энгийн журмаар гишүүдэд тараагдсан. Тэр энгийн журмаар тараагдсан тайланг өнгөрсөн Баасан гарагт байнгын хорооны даргын зүгээс Оюутолгой компанид албан бичгээр өгөөд тайлбар, санал хүссэн. Үүний дагуу Оюутолгойгоос өнөөдөр тайлбар ирүүлсэн байгаа юм. Нууцын журмаар хоёр материал тараагдсаны нэг нь Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын тайлан. Нөгөө нь ЗГХЭГ-аас байнгын хороонд ирүүлсэн танилцуулга.  Яг ажлын хэсгийг том дүгнэлт тараагдаагүй байгаа. 

Ийнхүү Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн мэдээллийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах горимын санал гаргаж, санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 71 хувь нь хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн учир гишүүдийг бүрэн танилцах хүртэл уг асуудлыг хойшлуулав. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 6 цаг 10 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 6 цаг 16 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 6 цаг 17 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 6 цаг 18 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 6 цаг 19 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 6 цаг 22 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 6 цаг 24 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 6 цаг 26 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 6 цаг 27 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 6 цаг 29 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 6 цаг 37 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 12 цаг 17 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 12 цаг 20 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 12 цаг 29 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 12 цаг 31 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 12 цаг 32 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 12 цаг 34 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 12 цаг 35 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 12 цаг 36 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 12 цаг 39 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top