УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Тус бүлгийн хурлаар Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Улмаар уг саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм.
Үндэсний аудитын газрын даргад нэр дэвшигч Д.Занданбат нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.
Ажил эрхэлсэн байдал:
1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч
1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга
2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга
2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2016-2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
2017.7.19-2019.1.30-ны хооронд ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ.