УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль 2019 оны зургаадугаар сарын 30-нд болохоор товлогдсон байгаа. Харин энэ сарын 1-ний дотор нөхөн сонгуульд оролцох улс төрийн намууд Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж, холбогдох баримт бичгүүдээ хүргүүлсэн.
СЕХ хуулийн дагуу ажлын тав хоногт улс төрийн намуудын баримт бичигтэй танилцаад бүртгэж авах эсэх шийдвэр гаргадаг билээ.
Тэгвэл тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө улс төрийн 13 нам нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ СЕХ-д хүргүүлсэн байна. Харин СЕХ-ноос 13 намын 11-ийг нь бүртгэх шийдвэр гаргажээ.