УИХ-ын гишүүн С.Жавхлан “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д нэгдэж байгаагаа мэдэгдлээ. Уг эвсэл нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулж буй шинэ эвсэл юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан: “Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдийн санал надад ирсэн. Шударга зөв гишүүдтэйгээ нэгдээч, ганцаардаж байгааг чинь харж байна гэсэн. Өнгөрсөн хугацаанд би ганцаардлыг маш хүчтэй мэдэрсэн. Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд маань надад удаа дараа санал тавьсан, их ч удаан анхааралтай ажигласан.
Ингээд энэ хоёр дээрээ нэмэгдэж тулгын гурван чулуу болж Монголд үнэний галыг бадраая гэж зориг шулуудан “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д нэгдэж байгаагаа зарлаж байна. Цаашид маш олон мундаг ажлууд хийгдэх болно гэдгийг мэдэгдэе” гэлээ.
Сэтгэгдэл (2)