Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд /СЕХ/ хүлээлгэн өгсөн байна.
Тус тойрогт 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явагдах юм.
-
Хөдөлмөрийн Үндэсний Нам
-
Ард Түмний Олонхийн Засаглал Нам
-
Монголын Ногоон Нам
-
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
-
Ардчилсан Нам
-
Монгол Ардын Хувьсгалт Нам
-
Монгол Ардын Нам
-
Дэлхийн Монголчууд Нам
-
Монгол Консерватив Нам
-
Зон Олны Нам
-
Үнэн Ба Зөв Нам
-
Иргэний Зориг-Ногоон Нам
-
Монголын Хүний Төлөө Нам
СЕХ нөхөн сонгуульд оролцох намуудын хүсэлтийг хүлээн авах, нягтлан шалгаж, Хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулжээ.
Намуудын баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан буюу 2019 оны 5 дугаар сарын 4-ний дотор УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгох юм.