x

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн чуулган Улаанбаатарт болно

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн II чуулган энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо болно.

Чуулганыг зохион байгуулах ажлын багийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахлан ажиллаж буй юм. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр буюу энэ сарын 1-нд ажлын багт чуулганаар хэлэлцэх асуудал, түүнд Монгол Улсын парламентын оролцоог хангах үүрэг өглөө. Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй орноос 150 орчим төлөөлөгч оролцох юм.

Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хэлэлцэх юм. Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг 2016 онд баталсан бөгөөд энэхүү зорилтын хэрэгжилт ямар байгааг дүгнэх, танилцуулах, бусад улс орнуудтай жишин харьцуулах боломж гарч байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, салбар хуралдаануудад боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбар хариуцсан сайд нар үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Манай улс ОУПХ-нд 1962 онд элсэж, 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулсан үеэс эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ. Өдгөө УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодын гишүүнээр ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 6 цаг 4 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 6 цаг 10 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 6 цаг 11 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 6 цаг 12 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 6 цаг 14 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 6 цаг 16 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 6 цаг 18 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 6 цаг 20 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 6 цаг 21 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 6 цаг 24 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 6 цаг 31 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 12 цаг 12 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 12 цаг 14 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 12 цаг 23 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 12 цаг 25 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 12 цаг 26 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 12 цаг 28 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 12 цаг 29 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 12 цаг 30 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 12 цаг 33 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top