x

Хотын Захирагч С.Амарсайханы онцлох 8 эшлэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг нээж хэлсэн үгнээс онцлох 8 эшлэлийг хүргэж байна.

1. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт худалдан авах ажиллагааг цахим системд шилжүүлж, бүрэн ил тод нээлттэй болгох зорилтыг тусгасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тендерүүдийг 100 хувь цахимаар зохион байгуулна. Мөн тендер зохион байгуулах хугацааг эрс багасгана. Тендерийн нээлт хийсний дараа 23 хоногт багтааж, сонгон шалгаруулалтын дүнг гаргана.

2. Цаашид тендер шалгаруулалтыг улс, нийслэлийн төсөв батлагдсаны дараа буюу тухайн оны 1-2 дугаар сард зохион байгуулдаг, бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлдэг байхаар судалж байна.

3. Тендер шударга, нээлттэй, ил тод, шилэн, хуулийн хүрээнд хэрэгждэг байх ёстой. Тендер бүрийн цаана нийслэлчүүдийн ажил, амьдрал явж байдаг. Нийслэлчүүдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд үүний ард байдгийг мартах учиргүй.

4. Тендерийн үйл ажиллагаанд булхай луйвар, авлига орно гэдэг нь, тендерээс хувь авна гэдэг нь хотын хөгжлийг хойш чангааж, та бид өөрсдийнхөө сайн сайхан амьдрах ИРЭЭДҮЙГЭЭС, БОЛОМЖООСОО хулгай хийж байгаагаас өөрцгүй хэрэг юм.

5. Тендерт оролцож, үнэнч шударгаар ялалт байгуулан, ажил үйлчилгээ хийж хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж ахуйн нэгж, компаниуд одооноос эхлэн албан тушаалтны “гарыг хүндрүүлдэг” 10 хувиа ажлаа чанартай, зарласан хугацаанд нь хийж гүйцэтгэхдээ зарцуулаг. Тэр 10 хувиараа АЖЛЫН БАЙР бий болгож, 10 ХҮН ЦАЛИНЦУУЛЖ, 10 ГЭР БҮЛД ТУС НЭМЭР болог.

6. Би Нийслэлийн Засаг даргын хувьд тендерийн наймаатай хэзээ ч эвлэрэхгүй. “АВЛИГАГҮЙ УЛААНБААТАР”-ын төлөө ажиллах болно.

7. Төрийн алба “АВЛИГЫН ХАР АВДАР”-тай болж, зарим албан хаагчид ажил хийхээс илүүтэй тендерийн хувь хүртэх, авлига авахад гол анхаарлаа хандуулдаг болсны уршгаар тендерийн гүйцэтгэлийн хугацаа хойшилдог, чанаргүй бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлдэг болсон нь нууц биш.

8. Иргэд хоорондоо бүлэг болж гэрээ байгуулаад, өөрсдөдөө байгаа нөөц боломжоо ашиглан, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцох боломж ч бий гэдгийг дуулгах нь зүйтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 16 цаг 20 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 16 цаг 26 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 16 цаг 27 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 16 цаг 28 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 16 цаг 29 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 16 цаг 32 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 16 цаг 34 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 16 цаг 36 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 16 цаг 37 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 16 цаг 39 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 16 цаг 47 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 22 цаг 27 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 22 цаг 30 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 22 цаг 39 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 22 цаг 41 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цаг 42 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 22 цаг 44 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 22 цаг 45 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 22 цаг 46 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 22 цаг 49 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top