x

Монгол, АНУ-ын иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлнэ

Монгол улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIII зөвлөлдөх уулзалт Вашингтон хотноо болов.

Уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Америкийн төлөөлөгчдийг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи нар ахлав.

Энэ удаагийн улс төрийн зөвлөлдөх уулзалтаар талууд 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Мөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр Монгол, Америкийн харилцааны түвшин Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд хүрсэн, Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын өртөг бүхий Хоёр дахь компакт гэрээг байгуулсан, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замын зураглалаа зарласан зэрэг чухал үйл явдал тохиосныг талууд сайшаан тэмдэглэв. Монгол, Америкийн хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх зорилгоор “LEAD Mongolia” хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэх, Монгол Улс дахь Энхтайваны корпусын сайн дурынхны тоог нэмэх талаар ярилцлаа.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтворжуулах, ил тод, нээлттэй засаглал, эрх зүйт тогтолцоог бэхжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэх талаар санал солилцлоо.

Уулзалтад, Монголын талаас ГХЯ, ҮАБЗ, ЭХЯ, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ зэрэг байгууллагын нийт 20 орчим төлөөлөгч, Америкийн талаас Төрийн департамент, Сангийн яам, БХЯ, Хөдөлмөрийн яам, Худалдааны яам, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Худалдааны төлөөлөгчийн газар, Дотоодын аюулгүй байдлын яам, МСК, Холбооны агаарын газар, Цагаачлал, гаалийн алба, Гадаадын хувийн хөрөнгө оруулалтын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ зэрэг 12 байгууллагын 50 орчим төлөөлөгч оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 16 цаг 26 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 16 цаг 32 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 16 цаг 33 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 16 цаг 35 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 16 цаг 36 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 16 цаг 38 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 16 цаг 40 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 16 цаг 42 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 16 цаг 43 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 16 цаг 46 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 16 цаг 54 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 22 цаг 34 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 22 цаг 37 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 22 цаг 46 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 22 цаг 48 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цаг 48 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 22 цаг 51 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 22 цаг 51 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 22 цаг 52 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 22 цаг 56 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top