x

М.Оюунчимэг: ББСБ, ХЗХ, Ломбардад төр хяналт тавьж, чанарын өөрчлөлт хийх шаардлагатай

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр Хадгаламж зээлийн хоршоодод үүссэн нөхцөл байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Манай Байнгын хороонд хадгаламж зээлийн хоршоо болон банк бустай холбоотой өргөдөл, гомдол ихээр ирүүлж байна. Үүний нэг жишээ бол “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны хохирогчдоос ирүүлсэн өргөдөлд, “3,000 гаруй хохирогчтой 20 орчим тэрбум төгрөгийн хохирол үүсгээд байгаа “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг буцаан олгосон.

Иргэдийн хохирлыг барагдуулах талаар Санхүүгийн зохицуулах хороонд 2016 оноос хойш хандаж байгаа боловч тус хорооноос өнөөдрийг хүртэл иргэдийн хохирлыг барагдуулах талаар шийдвэртэй арга хэмжээ аваагүй байгаа тул нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулж өгнө үү” гэсэн утга бүхий өргөдөл тус хоршооны хадгаламж эзэмшигч нэр бүхий 173 иргэнээс ирүүлсэн тул өнөөдөр албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Иймд үүсээд байгаа нөхцөл байдал болоод цаашид авах арга хэмжээний талаар иргэдэд бодит мэдээлэл хүргэх нь өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго юм" гэлээ.

Энэ талаар Хадгаламж зээлийн хоршоодод үүссэн нөхцөл байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийсэн юм. 

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталсан. 2006 онд 51 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2018 оны байдлаар 279 болсон. Хадгаламж зээлийн хоршоодын гишүүдийн тоо 2018 оны байдлаар 62,556 байгаа аж. 

Зайны болон газар дээрх хийсэн хяналт, шалгалтын талаарх мэдээлэл

Түүнчлэн, “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд, тус хорооноос “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд 2007-2018 онуудад нийт 8 удаа газар дээрх хяналт шалгалт хийж, 2012 оноос хойшхи шалгалтаар “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг “Хангалтгүй” гэж дүгнэж эхэлсэн бөгөөд 2012-2018 онуудад удаа дараа илэрсэн зөрчлийг арилгах, санхүү төлбөрийн чадвараа сайжруулах талаар үүрэг өгч, зарим үүрэг даалгавар биелээгүй тул захиргааны шийтгэл оногдуулж байсан байна. 

Мөн 2018.06.29-ний өдрийн 433 тоот, 2018.10.31-ний өдрийн 583 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу газар дээрх хоёр удаагийн хяналт шалгалтаар 20,403,138.8 мянган төгрөгийн алдагдалтай, нягтлан бодох бүртгэлийн системдээ ашиглаж байгаа програм нь стандартын шаардлага хангаагүй, санхүүгийн анхан шатны баримт бичгийг нуун дарагдуулан гаргаж өгөөгүй, төлбөрийн чадварын эрсдэл үүссэн, санхүүгийн тайланг үнэн зөв тайлагнаагүй. 

Олгосон зээлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж, санхүүгийн тайланд бүртгэсэн зэрэг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл урьдчилсан байдлаар илэрсэн тул СЗХорооноос эдийн засгийн шинжтэй залилан мэхлэх үйл ажиллагаа байж болзошгүй нөхцөл үүссэн эсэхийг шалган тогтоолгохоор “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 25-р зүйлийн 25.1.9-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлсэн.

“Монкорд” ХЗХ-ны гишүүдийн хүсэлтээр Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019.02.25-ны өдрийн 5/345 тоот албан бичгээр тус хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлэн хэрэг бүртгэлтийн 181102772 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах 13 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсгийг ЦЕГ-ын тэргүүн дэд даргын 2019.03.26-ны өдрийн 05 тоот тушаалаар байгуулан ажиллаж байгаа аж. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт хариулт авав.

- УИХ-ын гишүүн А.Сүхбат: 2012-2016 онуудтай харьцуулахад өнөөдөр ХЗХ-ны тоо хоёр дахин өссөн үзүүлэлт гарч байна. Хохирогчдын тоо өдрөөс өдөрт өсч, өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны түвшинд авч хэлэлцэх хэмжээнд хүрээд байна.  Иймд цаашид иргэдийн хохирлыг барагдуулахад хэрхэн шийдвэрлэх вэ?

- Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: Өнөөдрийн байдлаар 279 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна, хоёр дахин өссөн үзүүлэлт нь Улаанбаатар хотын хороо бүрт буюу өөрөөр хэлбэл 117 ХЗХ шинээр байгуулагдсан, харин сүүлийн 2,5 жилийн хугацаанд шинээр байгуулагдаагүй болно. “Монкорд”-ын хувьд 1996 онд үүсгэн байгуулагдсан, өнгөрсөн хугацаанд СЗХ-ноос удаа дараа хяналт шалгалт хийж, хорооноос доголдол байна гэж үзээд дахин шалгалт хийсэн. 2018 оны шалгалтын дүнд сэжиг бүхий хоёр өөр данс байсан нь тогтоогдсон.

Мөн 2018 оны 11, 12 дугаар сард СЗХ-ноос өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан ажиллаж, гэмт хэргийн чанартай үйлдэл болох нь тогтоогдож, прокурор, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Өчигдөр гэхэд 28 хохирогчтой уулзан, хууль тогтоомжийн хүрээнд хохирогчдын хохирлыг барагдуулахаар нэг бүрчлэн ажиллаж байна.

-  Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, “Монкорд” ХЗХ-нд 2017 онд хийсэн хяналт шалгалтын дүнд гарсан зөрчлийг тухайн үед нь яагаад “Монкорд” ХЗХ-ны гишүүдэд танилцуулаагүй, мөн тусгай зөвшөөрлийг нь яагаад цуцлаагүй вэ?

- СЗХ-ны Ажлын албаны дарга Б.Ариунаа: 2017 онд санхүүгийн хүндрэл үүссэн байж болзошгүй гэсэн Улсын байцаагчийн дүгнэлт гарсаны дагуу 7 удаагийн үүрэг даалгавар хүргэгдсэн. Улмаар биелэлт хангалтгүй, мэдээлэл дутуугийн улмаас 2018 оны 4 дүгээр сард дахин хяналт шалгалт оруулсан.

Хяналт шалгалтаар эрүүгийн шинжтэй байж болзошгүй гэсэн нөхцөл байдал илэрсэн учир цагдаагийн байгууллагад шилжүүлсэн болно. Зөрчлийн хуулийн дагуу мэдээллийг прокурын хяналт дор явуулдаг учир “Монкорд” ХЗХ-ны гишүүдэд танилцуулах боломжгүй байсан.

- УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: гэмт хэргийн шинжтэй санхүүгийн зөрчил гарч байгаа нь харамсалтай байна. Түрүүчээсээ томоохон банкууд дампуурлаа зарлаж, “Монкорд” ХЗХ нь 7 жилийн хугацаанд зөрчилтөй ажиллаж ирсэн байна. Ер нь ямар бодлого, шалгуур үзүүлэлтээр хороо бүрт хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаж ирсэн юм бэ? 

- Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: 2014-2015 онуудад нийслэлийн хороо бүрт хадгаламж зээлийн хоршоо байгуулах шийдвэрийг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар хөнгөвчилсөн нөхцөлтэй гэрээ байгуулж, энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотод өргөжүүлэх нь зүйтэй хэмээн 100 гаруй хадгаламж зээлийн хоршоо байгуулж, хотын Хөгжлийн сангаас тодорхой хэмжээний дэмжлэг авсан гэлээ. Өнөөдөр СЗХ нь эдгээр хадгаламж зээлийн хоршоо бүрийг шалгаж байна, эдгээрээс хэвийн ба хэвийн бус үйл ажиллагаатай хоршоод байна. “Монкорд”-ын хувьд аудитын тайлангаа хоёр өөр хувилбараар буюу худал хүргүүлж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Харин хүүгийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоох зохицуулалт байхгүй. 

Хэлэлцүүлгийн төгсөлд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хадгаламж зээлийн хоршоо хотод ихээр байгуулагдаж, өрх бүр зээлтэй байдаг нь нууц биш, өнөөдөр ихэнх банк бус болоод хадгаламж зээлийн хоршоо нь хуурамч бичилт хийж байна. Ингэснээр хадгаламж зээлийн хоршоо битгий хэл томоохон банк болох “Капитал” банк дампуураад байна.

Иймд хуурамч бичилт хийдэг энэ тогтолцоог зогсоох талаар арга хэмжээ авч, хяналт шалгалтын ажлыг сайжруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байна" гэв. 

Харин хэлэлцүүлгийг дүгнэж, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон ломбардад төр хяналт тавьж, үйл ажиллагаанд нь чанарын өөрчлөлт хийх шаардлага бий болоод байна. Иймээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар холбогдох Байнгын хороо болон УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлд мэдээлэл хүргүүлж, Хадгаламж зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг нэн яаралтай УИХ-д оруулж ирүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (122.201.24.28)
    Monkordiin ezed bolon zeeldegchdiig yaraltai il bolgoy. Ene bol tom luivar shuu. Turuuchiinh n yag ingej baisan.
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Irgen (122.201.24.28)
    Tuuh davtagdaj baiba. Turuuchiinhees surgamj avsangui. Barag sanaataigaar dampuuruulj baigaa bizdee.
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 16 цаг 36 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 16 цаг 42 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 16 цаг 43 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 16 цаг 45 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 16 цаг 46 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 16 цаг 48 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 16 цаг 50 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 16 цаг 52 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 16 цаг 53 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 16 цаг 56 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 4 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 22 цаг 44 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 22 цаг 47 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 22 цаг 56 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 22 цаг 58 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цаг 58 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 23 цаг 1 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 23 цаг 1 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 2 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 6 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top