Улс төрийн намууд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болно.
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль 2019 оны зургаадугаар сарын 30-нд явагдахаар товлогдсон. Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудын бичиг баримтыг өнөөдөр авч байна. Яг одоогийн байдлаар МАН, АН, МАХН зэрэг долоон нам нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн” гэв.
Нөхөн сонгууль оролцохоо илэрхийлсэн намуудын бичиг баримтуудыг СЕХ өнөөдөр хүлээн авах бөгөөд тав хоногийн дотор бичиг баримтаа өгсөн намуудыг бүртгэх эсэх асуудлыг шийдэх юм.