x

УИХ Цэцэд очих бас нэг хэрэг тарилаа

Эрх баригч намын бүлэг өчигдөр хуралдаж, АТГ-ын даргад З.Дашдавааг, дэд даргад Ж.Батсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байна. Энэ асуудал өнөөдөр холбогдох байнгын хороогоор орж, энэ долоо хоногийн сүүлчээр чуулганаар хэлэлцэх товтой байгаа юм.

Гэхдээ АТГ-ын дарга нарын томилгоонд хуулийн хүрээнд ойлгомжгүй байдал үүсээд байна. Тухайлбал, АТГ-ын даргыг парламент чөлөөлж, томилох хуулийн заалттай. Гэтэл одоогийн дарга Х.Энхжаргалыг  УИХ-аас албан ёсоор чөлөөлөөгүй байгаа. Зүй нь бол өмнөх албан тушаалтныг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэний дараагаар Ерөнхийлөгч томилох хүнээ санал болгож, парламент түүнийг нь хэлэлцээд явах учиртай. Энгийнээр бодсон ч аливаа томилгоо ийм л дарааллаар явдаг. Гэтэл чөлөөлөх асуудлыг нь шийдэхгүйгээр шууд Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлж оруулж ирсэн хүмүүсийг дэмжиж эхэлсэн нь УИХ өөрийн гэсэн чадамжгүй, толгойгүй, хүний үгээр хөдөлдөг болохоо л харуулж байгаа хэрэг. Парламент Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар очвол унах нөхцөл байдал үүснэ л дээ.

Тухайлбал УИХ-ын Дэгийн хуульд УИХ-д ажлаа шууд харилцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхдээ  тус хуулийн 45.1, 45.2 -ээр зохицуулна гэсэн байдаг. 45.1-д УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Түүнчлэн 45.2-д Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно гэжээ. Тэгэхээр яах аргагүй АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг эхэлж чуулганаар хэлэлцэх учиртай болж байна.

Ер нь АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудал нэлээд эртнээс яригдаж эхэлсэн. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч УИХ-д санал хүргүүлж байсан ч Хууль зүйн байнгын хорооноос  хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буцааж байсан удаатай. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн зүгээс чөлөөлөх саналаа УИХ-д хүргүүлж байв. Уг албан бичигт УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн учраас нөхөн томилгоогоор томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа ч мөн 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзжээ. Тиймээс АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлж байна гэжээ. Энэхүү албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээж авсан. Тэрбээр хуулийн хүрээнд эхлээд АТГ-ын даргын чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ, дараа нь томилохыг ярина гээд сууж байх бүрэн эрхтэй хүн. Гэтэл энэ мэтчилэн олон асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар бууж өгдөг боллоо.

Ийнхүү эрх баригчид хууль зөрчөөд ч хамаагүй,  Ерөнхийлөгчийн саналыг л эхний ээлжинд биелүүлэх нь зүйтэй гэж үздэг болсон нь энэ асуудал дээр ч ажиглагдаж байна. МАН-ын бүлгийг олонх АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа, дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нарыг дэмжсэн. Тэдний талаар товч танилцуулъя.

З.Дашдаваа нь одоогоор ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч, 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга, 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан байдаг.

Харин АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга, 2016-2017 оны хооронд ШШГЕГ-ын  дэд даргаар ажиллаж байсан байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Б,Лувсан-Осор (203.91.115.252)
    Энэ асуудал яахаараа буруудаж цэцэд очих ёстой гэж? Нэгэнт энэ их хурал ажилаа хийж чадхаан болсон ийм цаг үeд үндсэн хуулийн хүрээнд үүнээс өөр гарц алга болсон байна бишүү! Нийгмийг хүчээр хууль бусаар Үндсэн хуулийн бус аргаар ХУУЛЬ ХУЛГАЙГААР ЗАСАХ ӨӨРЧИЛӨХ мэтээр төрийн эрхэнд гарсан улс төрчид улс төрийн хүчнүүдээс төрийн эрхийг ингэж хамгаалахаас өөр ЗӨӨЛӨН гарц үлдээгүй болсон!!! Үндсэн хуулийн цэц ч гэсэн өөрөө ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР төрийн эрх, Үндсэн хуульд халдсан удаа дараагийг үйлдэлийг хааж хаацайлж ирсэн нь өнөөгийн нийгэмд үүссэн ноцтой нөхөл байдлын баримт нотолгоогоор ил болсон цагт хэвлэл мэдээлийнхэн ТУЙЛШИРСАН мэдээлэл тараах нь өөрөө улс орны эсрэг үйлдэл юм бишүү! Аливааг ҮНДСЭН ХУУЛИЙН хүрээнд бопитоор харах хэрэгтэй байхаа!!! Улс орныг удирдаж буй төрийн эрх барих дээд байгууллагын түшээд талаас илүү хувь нь ҮНДСЭН ХУУЛИЙН ЭСРЭГ ГЭМТ үйлдэл өдүүлээд буйг ухаар!!!
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Ждүчид өөр арга бхгүы (66.181.177.197)
    Бөөн ждү-чид аргагүйшт маяглавал өөрсдөө дээлээ нөмөрнө дуудсан газар ил гарч дугтарсан газар далд орж явахаас яахав хэхэ
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 16 цаг 20 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 16 цаг 26 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 16 цаг 27 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 16 цаг 29 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 16 цаг 30 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 16 цаг 32 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 16 цаг 34 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 16 цаг 36 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 16 цаг 37 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 16 цаг 40 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 16 цаг 47 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 22 цаг 28 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 22 цаг 30 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 22 цаг 39 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 22 цаг 41 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цаг 42 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 22 цаг 44 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 22 цаг 45 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 22 цаг 46 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 22 цаг 49 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top