МАН-ын дөрөвдүгээр бага хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр болж өнгөрлөө. Тус бага хурлаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН өрсөлдөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.
Ийнхүү МАН дээрх тойрогт өрсөлдөх хүсэлтээ өнөөдөр 12.00 цагт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр тогтсон байна.
УИХ-ын намрын чуулганаар /Хоёрдугаар сарын 2-нд/ сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар зарлаж, сонгуулийн зардлыг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгасан юм.
Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт 2016 оны ээлжит сонгуулиар, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга олонхын санал авч УИХ-д тус тойргийг төлөөлж байсан ч өнгөрсөн жилийн зургаадугаар сард өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан. Түүнээс хойш Хэнтийн 45 дугаар тойргийн 12 мянган сонгогч УИХ-д төлөөлөлгүй байгаа юм.