x

Б.Пүрэвдорж: Ш.Батхүүгийн 48 сая ам.долларын зээлийг "Ocean partners" төлсөн байна

УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл өнөөдөр хуралдаж, Эрдэнэт үйлдвэр ХХК Стандарт банкны өр төлбөрийг шийдвэрлэсэн асуудал, С.Зориг агсны хэргийг шалгах УИХ-ын түр хороонд хүргүүлэх санал  тухай, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүн Нямбаатарын  мэдээллийг зөвлөлийн гишүүд сонслоо. Бусад асуудлын хүрээнд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт санал дүгнэлт хүргүүлэхээр ярилцав. Харин АТГ-ын удирдлагыг сонгох томилох асуудлаар АН-ын зөвлөлд УИХ-аас тодорхой мэдээлэл, нэр дэвшигчийн танилцуулга өгөөгүй учраас хэлэлцээгүй.  Энэ  талаарх мэдээлэл ирсэн үед нь бид санал бодлоо хэлээд явах болно гэв.  

Эхний асуудал буюу Эрдэнэт үйлдвэр, Стандарт банкны өртэй  холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын хэсгийн дүгнэлтийг Б.Пүрэвдорж гишүүн сэтгүүлчдэд танилцууллаа.

Б.Пүрэвдорж: "Жаст"-ын Батхүү болон буруутай этгээдүүдээр Стандарт банктай холбоотой 143 тэрбум төгрөгийг төлүүлэх ёстой

Эрдэнэт үйлдвэрийн Жаст Батхүүтэй холбогдсон зээл дээр "Ocean Partners" компани холбогддог. Энэ компани 1998 оноос хойш нийтдээ 21 жилийн турш Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг авч борлуулдаг  компани. Тэгэхээр анхнаасаа энэ компани тус зээлийг авахад зуучилсан. Өөрөөр хэлбэл Батхүүгийн эхний 50 сая ам.долларын зээлийн буцаан төлөлтийн "Ocean Partners" компани 48 саяыг нь төлсөн байна. Энэ нь зэсийн баяжмалынхаа төлбөрөөс төлжээ. Сая 40 сая ам.долларыг төлөхөд дахин оролцсон. Стандарт банк гэдэг бол зүгээр нэр төдий, ашиглагдсан банк гэдэг нь эндээс харагдаж байна. "Ocean Partners" компани өөрөө зээлийг өгсөн, буцаагаад төлөхөд мөн л оролцсон байна. "Ocean Partners" компани 1998 оноос хойш нийтдээ 2,3 сая тонн зэсийн баяжмалыг борлуулсан. Үүнийг өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 3,2 тэрбум ам. долларын барааг авч борлуулжээ. Тэгэхээр энэ "Ocean Partners" компани Монголын улс төрчидтэй гүн хэлхэлдсэн байна. Тиймээс үүнтэй холбоотой "Жаст"ын Батхүү болон буруутай этгээдүүдээр Стандарт банктай холбоотой 143 тэрбум төгрөгийг төлүүлэх ёстой. Үүнийг эрх баригчдад байнга сануулах болно.

Д.Эрдэнэбат: С.Зориг агсаны хэрэгтэй холбоотой байгуулагдсан түр хороонд санал, дүгнэлт хүргүүлнэ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-д С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулсан. АН-ын Зөвлөлөөс санал дүгнэлт хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн учир дараах хэд хэдэн санал дүгнэлтийг албан ёсоор хүргүүлэх болно.

Үүнд: 
Ардчилсан нам С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай эвлэрэхгүй бөгөөд уг эрүүдэн шүүсэн асуудлыг зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна.

Түр хороо нь уг хэргийн мөн чанарыг алдагдуулж, үнэн зөвийг нь бүдгэрүүлэх, нийгэмд бодит бус төөрөгдөл бий болгож, хэргийн захиалагчийг илрүүлэн тогтооход улс төрийн аргаар саад бэрхшээл үүсгэж болохгүйг сануулж байна.

Түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хууль, шүүхийн байгууллагын бие даасан үйл ажиллагаанд улс төрийн зорилгоор нөлөөлөх бус, түр хорооны эрх үүргийн хүрээнд “санал, зөвлөмж” гарган ажиллахыг санал болгож байна.

Ардчилсан нам төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүд болон захиалагч заавал илрэх ёстой гэсэн зарчмын хатуу байр суурьтай байгаагаа энэ Их хуралд илэрхийлж байгаа.

Үүнийг бид Их хурлын дарга болон холбогдох байнгын хороодод хүргэсний дараа олон нийтэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийх болно.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалтгүй байна

Зөвлөлийн гишүүд Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтдээ 383 зүйл заалт бүхий хөтөлбөр гаргасан нь биелсэн 26, биелээгүй 202, хэрэгжих шатандаа 155 байна. Тиймээс бодит байдал ямар байгаа вэ? гэдэг энэ тоон үзүүлэлтээс харагдаж байна. Энд анхаарал татсан хэд хэдэн зүйл байгаагийн огт хэрэгжээгүйг ярьж хэлэхээс илүү бүр эсрэгээрээ шийдэгдэж байгаа асуудлыг хөндөх нь энд зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн дарга Д. Эрдэнэбат мэдэгдэв. Тэрбээр доорх асуудлуудыг  онцоллоо. 

- Шинэ төрлийн татвар нэмэхгүй, Хувь хүн байгууллагын орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ гэсэн боловч 8 төрлийн татвар нэмсэн, инфляци, хэрэглээний үнэ өссөн. Үүнтэй Ажлын байр огцом буурсан. Иргэдийн түрүүвч нимгэрч байгааг эрх баригчид огт анзаарахгүй нь харамсалтай.

-Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно гэсэн зогссон.

 -Эрдэнэс Таван толгойн хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлээд 1072 хувьцаагаа  үнэтэй болгоно гэсэн одоог хүртэл шийдэгдээгүй. 

- Хувийн хэвшлээ бүх талаар дэмжиж, итгэлийн зээлийг бий болгож, ЖДҮ, өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлнэ гэсэн боловч ЖДҮ-тэй холбоотой зээлийг зохион байгуулалттайгаар МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлж, дэмжих бололцоогүй болгосон.

- Мөн шатахууны үнийн өсөлтийг зогсоож, бууруулах арга хэмжээ авна гэж байсан ч үнэн хэрэгтээ 2016 оноос хойш 300 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Үүнийг дагасан өргөн хэрэглээний бараа өсөж байгааг нийгэм мэднэ.

-Алт олборлолтыг нэмэгдүүлж, бичил уурхайн хэрэглэгчдийн олборлосон алтыг авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн. Энэ нь ашигт малтмалын хуулинд орж ирэхдээ борлуулалтын үнэлгээг 5% болгоод 2019 онд Монголбанкинд тушаах алтны хэмжээ 80% болтлоо буурсан гэсэн эсрэг үзүүлэлт гарсан.

- Таван толгой, Гашуун сухайд төмөр зам барьж ашиглалтад оруулна гэсэн ч тодорхойгүй. Нэг ч төмөр баригдаагүй, эхлээгүй. Харин Зүүнбаян Таван толгой чиглэлийн төмөр зам барих Засгийн газрын шийдвэр гарган ч  ойлгомжгүй байна.

- Засаглалын бодлогын хүрээнд хамгийн том асуудал бол үндсэн хуулийн асуудал. Үндсэн хуулийн ажлын хэсэг хамгийн сүүлд зөвшилцлийн аргаар хийгдсэн зөвлөл дэхь санал асуулгаас хальсан зүйлийг оруулж ирсэн. Үүнд  Ерөнхийлөгчийн мэдэл рүү халдсан, улс төрийн зарим нэг тогтолцоог ойлгомжгүй болгосон зүйлүүдийг оруулж ирж байгаа нь хууль батлагдахад эргэлзээ төрүүлж эхэлж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Dante (46.244.29.144)
    Сайн уу, Банкууд, моргэйжийн зээлээс залхаж, нэр хүндтэй зээлдүүлэгч хайж байна уу, бизнесээ санхүүжүүлэх сангаасаа залхаж байна уу, эсвэл өр төлбөрөө төлж чадахгүй байгаад санхүүгийн хувьд ичээд байна уу? Санхүүгийн тусламж авах талаар бодож байна уу? яг одоо яарахгүй байгаа бол баталгаатай болон баталгаатай зээлийг өнөөдөр аваарай, хурдан чат эсвэл whatsapp / +35677926593 утсаар холбоо барихын тулд dantecooperativehelp@hotmail.com и-мэйл хаягаар бидэнтэй холбогдоорой.
    2019 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 16 цаг 23 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 16 цаг 29 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 16 цаг 30 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 16 цаг 32 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 16 цаг 33 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 16 цаг 35 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 16 цаг 37 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 16 цаг 39 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 16 цаг 40 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 16 цаг 43 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 16 цаг 50 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 22 цаг 31 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 22 цаг 33 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 22 цаг 42 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 22 цаг 44 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цаг 45 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 22 цаг 47 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 22 цаг 48 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 22 цаг 49 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 22 цаг 52 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top