x

Ерөнхийлөгч Х.Баттулга Таншанийн Цаофэйдянь боомттой танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийж, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад амжилттай оролцон эх орондоо ирээд байгаа билээ. 

Айлчлалын төгсгөлд Ерөнхийлөгч тус улсын Цаофэйдиен далайн боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгаас нүүрсний экспорттой холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

Цаофэйдиен боомт нь Хөбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүсэд багтдаг. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дамжуулан дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм. Цаофэйдиен боомт нь БНХАУ-ын төдийгүй дэлхийн хамгийн том нүүрсний боомтуудын нэг, Бохайн тэнгисийн боомтууд дээрх нүүрсний үнийн индексийг тодорхойлдог нүүрсний арилжааны төв болж байгаа тул Монголын нүүрсийг БНХАУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах үндсэн боомт болно гэж манай зүгээс үзэж байгаа аж. 

–Ерөнхийлөгч та Цаофэйдянь боомтыг манай улсын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах чухал боомт гэж харж байна уу?

-Айлчлалын гол сэдвүүдийн нэг нь Цаофэйдянь далайн боомт байсан. Та бүхний санаж байгаачлан бид ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн уулзалтад оролцох үеэрээ “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, боомттой холбоотой зарим асуудлыг хөндөн ярилцаж байсан. Мөн ОХУ-аар дамжин өнгөрөх ачаа эргэлтэд 25 жилийн хугацаанд тарифын хөнгөлөлт үзүүлсэн зэрэг үйл явдал болж өнгөрсөн. Харин өнөөдөр /өчигдөр/ бид урд хөршид ирсэн байна. Шинэчлэл, бүтээн байгуулалт өрнөсөн Цаофэйдянь гэх энэ боомтоор туршилтын ачаа тээврийг явуулж үзэх гэж байна. Энэ бол том алхам.

Бид өнөөдөр Тавантолгойн нүүрсийг 268 км-ын цаана буюу хил гаргах, эсвэл боомт руу гаргах гээд олон зүйлсийг судалж, газар дээр нь ажиллаж байгаа. Энд зах зээл, боломж байгаа юм байна. Мөн эрчим хүчний голдуу нүүрс байгаа тул Тавантолгойнх шиг нүүрс буюу чанартай коксжих нүүрс зах зээлд өндөр эрэлттэй байгаа гэж танилцуулж байна.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарчихсан. Энэ төмөр замаар дамжиж Цаофэйдянь боомтод хүрнэ гэж ойлгох уу?

-2010 онд УИХ-ын гишүүд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэж баталсан. Харамсалтай нь, дотоод улс төр, нүүрсний хамааралтай улстөрчид энэ ажлыг гацааж явуулахгүй байсаар есөн жил өнгөрсөн. У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэр гаргаж тавдугаар сарын 1-нээс энэ төмөр замын ажлыг эхлүүлэх, бусад зах зээлд нүүрсээ гаргах боллоо.

-Тээврийн туршилт хэзээ эхлэх вэ?     

-Энэ зун туршилтын тээвэр хийгдэх байх. Ерөнхийдөө замын туршилт хийчихсэн. Цаг хугацаа хэмнэж, нүүрсний үнэ өснө.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилга энэ удаад дахин яригдаж байна. Саналаа дахин илэрхийлсэн үү?

-Бүс нутагтаа бид оролцоотой байх ёстой. Тэр дундаа эрчим хүчний боломжоо ашиглан түүнийгээ экспортлох сонирхолтой байгаа. Энэ саналыг дэмжээрэй гэсэн санаагаа албан ёсны хэлэлцээ болон бусад хуралд оролцох үеэрээ мэдэгдсэн.

-БНХАУ-ын талтай тарифын хөнгөлөлтийн асуудал яригдсан уу?

-Тарифын хөнгөлөлтийг 2014 оноос ярьж эхэлсэн. Дээд хэмжээний уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөн ярьж байгаа. БНХАУ-ын тал энэ асуудлыг анхааралдаа авлаа гэж мэдэгдсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 16 цаг 22 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 16 цаг 28 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 16 цаг 29 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 16 цаг 30 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 16 цаг 31 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 16 цаг 34 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 16 цаг 36 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 16 цаг 38 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 16 цаг 38 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 16 цаг 41 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 16 цаг 49 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 22 цаг 29 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 22 цаг 32 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 22 цаг 41 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 22 цаг 43 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цаг 44 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 22 цаг 46 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 22 цаг 47 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 22 цаг 48 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 22 цаг 51 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top