x

Д.Цогтбаатар: Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх саналыг Хятадын тал дэмжихээ илэрхийлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн Төрийн айлчлал болон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтын талаар Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.

-Та энэ удаагийн Төрийн айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д Төрийн айлчлал хийлээ. Төрийн айлчлал гэдэг бол хоёр орны харилцаанд хэрэгжүүлдэг айлчлалуудаас хамгийн дээд хэмжээнийх байдаг. Ер нь бол ажлын айлчлал, албан ёсны айлчлал, төрийн айлчлал гэж бий. Биднийг төрийн айлчлалын хэмжээнд хүлээж авсан. Үүний ач холбогдол нь, юундаа байна гэхээр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байгаа. Энэ хүрээнд дээд түвшиндээ төрийн айлчлал хийж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм. 

Нөгөө талаар “Бүс ба Зам”-ын форумд оролцохоор БНХАУ-д 150-иад орны төлөөлөгч ирснээс 40-өөд нь төр, засгийн тэргүүн нар. Эдгээрээс төр, засгийн тэргүүний хэмжээнд таван айлчлал хийсний дөрөв нь Ши Жиньпин даргын түвшинд буюу Төрийн түвшнийх. Эдгээр айлчлалын нэгд, Монгол Улс орж байгаа гэсэн үг. Форумыг өндөр зохион байгуулалттай явуулж байна. Энэ үед буюу форумын өмнө Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалыг зохион байгуулж байгаа нь ямар ач холбогдол өгч байгааг харуулсан хэрэг. Айлчлалын хүрээнд, Хятадын зүгээс харилцааны шинэ хуудсыг нээх ёстой гэж ярьсан. Манай зүгээс бол харилцаагаа шинэ түвшинд гаргахдаа их олон зүйлийг харж, хамтарч ажиллах хэрэгтэй байна. Үүн дээр хамгийн түрүүнд тавьж байгаа асуудал бол Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд экспортыг дэмжих хэрэгтэй байна. Экспортдоо уул уурхайн бус салбарын экспортыг нийт худалдааны бүтцэд нэмэгдүүлж өгөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын экспорт байх ёстой. Гэхдээ уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх маягаар худалдаагаа тэлж экспортын бүтээгдэхүүнээ сайжруулъя гэдэг саналыг тавьсан. БНХАУ-ын тал үүнийг бүрэн дэмжиж байгаа. Ялангуяа бид боловсруулж, нэмүү өртөг шингээсэн хөдөө аж ахуй хүнсний чиглэлийн экспортдоо онцгой анхаарч ажиллая гэж байгаа юм. 

-Хоёр орны тэргүүн нарын уулзалтын үеэр олон бичиг баримтад гарын үсэг зурсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Айлчлалын үеэр олон бичиг баримтад гарын үсэг зурсан. Энэ дотор хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх гэрээнд гарыг үсэг зурсан. Тус гэрээнд жилийн хугацаанд яг ямар ямар ажил хийхээ тодорхой зааж өгсөн. Нэлээд олон том төслүүдээ эхлүүлье гэж байгаа. Гол анхаарч ажиллах нь соёл, урлагийн салбарт юм байна гэж ярьсан. Дэд бүтцийн хамтын ажиллагаа бидний хувьд чухал салбар. Дэд бүтцийн  хамтын ажиллагааны тал дээр хилийн дагуух дэд бүтцээ сайжруулах тухай асуудал ярьж байгаа. Гашуунсухайт-Хангимандал болон Замын-Үүд-Эрээний боомтуудаа сайжруулах, Гашуунсухайт-Хангимандалыг олон улсын статустай болгох асуудалд нэлээн ач холбогдол өгч ярилаа. Замын-Үүд дээр ажлын цагийг уртасгах, гуравдагч орны машиныг нэвтрүүлдэг болох зохицуулалтыг нэн даруй хийх шаардлагатай байна гэсэн асуудлыг түлхүү ярьсан. Энэ бүгд бол ард иргэдэд эргээд үр дүн нь хүрэх асуудлууд юм. Монгол Улсад илүү өгөөжтэй зүйл нь экспортын чадавхыг нэмэгдүүлэх алхам юм. Ингэвэл ажлын байрыг илүү олон болгоно гэсэн асуудлыг тавьсан. Хятадын тал үүнийг ойлгож хүлээж авч байгаа.

-“Бүс ба Зам” чуулга уулзалтад Монгол Улсын үүрэг оролцоо ямар байв?

-“Бүс ба Зам”-ын чуулганд бид идэвхтэй оролцож,  “Хөгжлийн зам” гэдэг өөрийн хөтөлбөртэйгөө уялдуулах шаардлагатай байна. Айлчлалын үеэр ч энэ чиглэлд гарыг үсэг зурсан. Үүнд бид Азийн супер сүлжээ гэдэг их том төсөл ярьж байгаа. Хятадын зүгээс зөвхөн Азийн хэмжээнд бус дэлхийн супер сүлжээний тухай асуудлыг ярьж байна. Харин бид эхлээд бүс нутгийнхаа түвшний дэд бүтцийн асуудлыг ярия гэж байгаа юм. Эрчим хүчний хангамжийн болон аюулгүй байдлыг ярьж, ойлголцож ажиллая гэдгийг Хятадын тал судалж,  дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Энэ бол зөвхөн Монголын асуудал биш бүс нутгийн олон орны дэмжиж буй асуудал. Мөн Хятадын өөрийнх нь боловсруулчихаад байгаа дэлхийн хэмжээний сүлжээнд эвлэгхэн багтаад орчихож байгаа учраас бид их боломжийн санал тавьж ажиллаж байна.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 16 цаг 33 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 16 цаг 39 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 16 цаг 40 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 16 цаг 42 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 16 цаг 43 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 16 цаг 45 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 16 цаг 47 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 16 цаг 49 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 16 цаг 50 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 16 цаг 53 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 1 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 22 цаг 41 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 22 цаг 44 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 22 цаг 53 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 22 цаг 55 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цаг 56 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 22 цаг 58 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 22 цаг 58 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 0 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 3 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top