БНХАУ-ын Бээжин хотод өчигдөр эхэлсэн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтаар үргэлжиллэв.
Энэхүү уулзалтад оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Яньчи нуур” олон улсын хурлын төвийн Ханьчюэ талбайд угтаж, төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хамт зураг авахуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дугуй ширээний уулзалтын үеэр үг хэлэв.