x

НИТХ-аас дөрвөн журмыг хүчингүй болголоо

Өнөөдөр болж буй нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаанаар зарим тогтоолыг хүчингүй болгох, “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн ИТХ-аас баталсан таван тогтоолыг хүчингүй болгох үндэслэл, төслийг төлөөлөгчдөд танилцууллаа.

Тухайлбал, нийслэлийн ИТХ-аас 1995 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт садар самуун үйлдлийг хориглох тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. Садар самуунтай тэмцэх тухай хуулийг 1998 онд баталж, түүгээр уг харилцааг зохицуулж буй учир хүчингүй болгохоор болжээ.

2013 онд нийслэлийн ИТХ-ын 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг хүчингүй болгуулахаар тусгасныг мөн танилцууллаа. УИХ-аас 2015 онд Хот, суурины газрыг дахин хөгжүүлэх хууль баталж, түүнийг дагалдуулж холбогдох журмыг баталсан байдаг. Тиймээс тухайн журмыг хүчингүй болгох нь зүйтэй гээд санал оруулж иржээ.

Түүнчлэн 2013 онд баталсан нийслэлийн ИТХ-ын 12/45 дугаартай “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ын тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. Үүнээс гадна нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих, мөн уг онд баталсан 23/02 дугаартай “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг батлах” тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна.

Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцээд “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг хүчингүй болгож болохгүй гээд ирэх арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулах санал гаргав. Мөн хүчингүй болгохоор оруулж ирж буй журмыг сайтар судлах хэрэгтэйг ч хэлсэн юм. Төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авч, саналаа хэлээд “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг хүчингүй болгох асуудлыг арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулав. 

Харин үлдсэн дөрвөн тогтоолыг хүчингүй болголоо. Үүнд:

  1. “Нийслэлийн нутаг дэвсгэрт садар самуун үйлдлийг хориглох тухай” 02 дугаар тогтоол

  2. 2013 онд нийслэлийн ИТХ-ын 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”

  3. ИТХ-аас 2015 онд баталсан ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих тогтоол

  4. 23/02 дугаартай “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг батлах” тогтоол

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 17 цаг 18 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 17 цаг 25 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 17 цаг 25 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 17 цаг 27 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 17 цаг 28 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 17 цаг 31 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 17 цаг 33 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 17 цаг 34 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 17 цаг 35 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 17 цаг 38 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 46 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 23 цаг 26 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 23 цаг 29 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 23 цаг 38 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 23 цаг 40 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цаг 41 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 23 цаг 43 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 23 цаг 44 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 45 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 48 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top