x

Б.Хурцын нэр дээр дөрвөн сарын өмнө хэрэг нээсэн гэв

ТГ-аас сар бүр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ч.Жаргалбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн дарга Д.Батбаярыг авлигын хэргээр саатуулан шалгаж байгаа гэсэн. Энэ хэргийн талаар тодруулна уу? 

-Бусдыг залилсан гэх гомдлыг ирүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон ЦЕГ-т шилжүүлэх санал хүргүүлсэн.

-Арбитр дээр “Эрдэнэт”-ийг санаатайгаар ялагдуулсан гэх гомдол танай дээр ирсэн гэсэн. Мөн "Жаст" групптэй холбоотой хэрэг ямар шатанд байгаа вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд баталгаа гаргаж Монгол Улсад хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа. "Жаст" групптэй холбоотой хэрэг шүүхийн хянан шийдвэрлэх шатанд байгаа тусдаа хэрэг.

-ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэргээр 14 гишүүний хэргийг хаах санал хүргүүлсэн гэсэн. Мөн гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон гэсэн. Нэрсийг нь хэлнэ үү?

-Дэмжих бичиг хийж өгсөн гэх УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой хэргийг тусгаарлан шалгаж байна. Үүнээс зээл нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа төслүүд дээр зарим хэргийг нь хаах санал гаргасан.  

Таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бол үүнээс гурван гишүүнд нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учраас үндсэн хэргээс нь тусгаарлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

-Прокуророор А.Цэрэнсодномтой холбоотой цацагдсан бичлэгийг шалгах асуудал юу болж байна вэ? Хуурамч гэдгийг нь тогтоосон юм уу?

-Тухайн хүнтэй холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байсныг харьяалал тогтоож цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

-Дубайн гэрээтэй холбоотойгоор С.Баярцогтыг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу. Дубайн гэрээний шалгалтын ажиллагаа ямар шатанд явж байна вэ?

-Дубайн гэрээ, Оюутолгойтой холбоотой хэрэг шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны тухайд нотлох баримт цуглуулахаас эхлээд өргөн хүрээнд ажилладаг. Олон нийтийн хүлээлт их байгаа учраас удааширч байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа хууль дүрмийнхээ дагуу явагдаж байгаа.

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг ямар шатандаа байна вэ?

-Шалгагдаж байна.

-АСЕМ-ын хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шалгагдаж байгаа. АСЕМ-д хэдэн төгрөг зарцуулагдсан, үүнээс хэд нь зөв зүйтэй зарцуулагдсан бэ, хэд нь үр ашиггүй зарцуулагдсан бэ зэргээр их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгахад цаг хугацаа их шаарддаг.

-Шалгалтын хугацаа ийм удаан байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусах асуудал гарахгүй юу?

-Одоо шалгагдаж буй хэргүүд хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа.

-ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй гэх хүмүүсийг танайхаас шалгаж байгаа юу? Эдгээр хүн хилээр гарсан хэмээх мэдээлэл байгаа?

-Эдгээр хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.

-Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг танайх шалгаж байсан. Одоо энэ хэрэг хаагдсан уу?

-Энэ хэргийг прокурорын байгууллагаас тодорхой үндэслэл гарган түдгэлзүүлсэн. Түүнээс биш хэргийг хаагаагүй.

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг танайх шалгаж байгаад ЦЕГ луу шилжүүлсэн гэсэн. АТГ энэ хэргийг хэзээнээс эхэлж шалгасан бэ?

-ТЕГ-ын дарга асантай холбоотой асуудлаар 2018 оны арван хоёрдугаар сард нийслэлийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоож ирүүлсэн. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байх хугацаанд буюу өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт нийслэлийн Прокурорын газраас хэргийг татаж хянаад тухайн хэргийг шалгах харьяалал цагдаагийн байгууллага гэж тодорхойлон цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 17 цаг 11 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 17 цаг 17 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 17 цаг 18 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 17 цаг 19 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 17 цаг 20 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 17 цаг 23 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 17 цаг 25 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 17 цаг 27 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 17 цаг 27 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 17 цаг 30 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 38 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 23 цаг 18 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 23 цаг 21 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 23 цаг 30 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 23 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цаг 33 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 23 цаг 35 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 23 цаг 36 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 37 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 40 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top