x

Ц.Нямдорж, Б.Хурц нар нэг хэргийн хоёр тал болов

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдаагийн байгууллагаас баривчлан саатуулсан талаар өчигдөр мэдээлсэн. Түүнийг ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үед С.Зориг агсны аллагын хэрэгт шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан байна.

Т.Чимгээ, С.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн буюу Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэргээр тагнуулын хоёр, ШШГ байгууллагын нэг ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, өнгөрөгч гуравдугаар сарын 15-нд цагдан хорьсон бөгөөд уг үйл явдлын дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэргийн нотлох баримт болох бичлэгийг олонд дэлгэж, дуулиан тарьсан билээ.

Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байсныг өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 19-нд прокурор харъяалал тогтоон ЦЕГ-ын Тусгай субьектийн хэлтэст шилжүүлсэн юм байна. Ингээд дөрөвдүгээр сарын 23-ны орой ТЕГ-ын дарга Б.Хурцыг хойшлуулшгүй ажиллагаагаар (48 цаг) баривчлан саатуулж, өчигдөр буюу 24-ний өдөр түүнийг цагдан хорих (30 хоног) хүсэлтээ прокурор, шүүхэд хүргүүлжээ.

ТЕГ-ын дарга Б.Хурцыг баривчлан саатуулсан дээрх үйл ажиллагаатай зэрэгцэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Эрүүдэн шүүсэн асуудлаар мэдээлэл хийхдээ төрийн нууцын тухай хууль зөрчсөн, гүйцэтгэх ажиллагааны нууц материалыг нийтэд ил гаргасан, хэргийн нууц материалтай хууль зөрчиж танилцсан” гэх мэт гурван ч үндэслэлээр ТЕГ-аас эрүү үүсгэн шалгаж байгаа мэдээлэл цацагдав.

Ер нь бол бүр оны өмнө буюу 2018 оны сүүлчээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зарим үйлдлийг хуулийн байгууллага хараандаа авсан, хэргийн холбогдогч нартай нууцаар харилцаа тогтоосон гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд дээр нь эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай УЕП-ын орлогч “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ам алдсан. Уг нэвтрүүлэгт Хууль зүйн сайдтан мөн оролцож, прокурор асантай халз мэтгэлцэх урилга хүлээн авсан ч оролцохоос татгалзсан билээ. Харин одоо өөрт холбогдох хэргийн талаар байцаалт өгөөд тун завгүй яваа бололтой.

Өмнө нь төрийн ордод хийсэн мэдээллийнхээ үеэр Ц.Нямдорж сайд Б.Хурцыг “С.Зоригийн хэргийг зохиосон, хэргийн холбогдогч нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял хүлээлгэсэн” хэмээн буруутгасан билээ. Гэвч одоо өөрөө нөгөө хэргийнхээ бас нэг тал болчихлоо. Хүссэн юм хүзүүгээр татна гэж энэ байх даа.

Б.ЗАЯА

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 17 цаг 13 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 17 цаг 19 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 17 цаг 20 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 17 цаг 21 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 17 цаг 22 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 17 цаг 25 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 17 цаг 27 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 17 цаг 28 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 17 цаг 29 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 17 цаг 32 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 40 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 23 цаг 20 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 23 цаг 23 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 23 цаг 32 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 23 цаг 34 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цаг 35 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 23 цаг 37 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 23 цаг 38 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 39 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 42 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top