x

М.Оюунчимэг: Хувийн хэвшлийг хохироож болохгүй. Гэхдээ хууль зөрчсөн үйл ажиллагааг дэмжихгүй

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон УИХ-ын гишүүн А.Сүхбат, Ж.Батзандан болон Байнгын хорооны ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ өчигдөр /2019.04.23/ Налайх дүүргийн Хонхор өртөөнөөс баруун урагш Хөлийн гол, Холбоо гурван нуурын орчимд байрлах автомашины зай хураагуур буюу иргэдийн нэрлэж заншсанаар аккумльятор задалж, хар тугалгыг нь ялгаж аван экспортод гаргадаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ажиллав.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий тээврийн хэрэгслээс гардаг аюултай хог хаягдал болох аккумльяторыг задалж, хар тугалгыг салгаж авах  үйл ажиллагааг Монгол Улсын хөрөнгө оруулалттай “Заламт гол”, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Эко минерал” БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хос даль” гэсэн гурван аж ахуйн нэгж эрхэлдэг. “Эко минерал”, “Хос даль” хоёрын үйл ажиллагааг зогсоосон талаар Өргөдлийн байнгын  хорооны дарга болон гишүүдэд мэдээлэл өгөв.

“Заламт гол” ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр үйл ажиллагаагаа эхлээд долоон жил болж байгаа болон үйл ажиллагаа явуулахад улсаас тогтоосон журам, стандарт байхгүй учир өөрсдөө зохих хэмжээнд судалж, аюулгүй гэсэн арга хэрэгслийг нэвтрүүлсэн.  Аккумльяторыг түүхий эдийн цэг эрхэлдэг иргэд авчирч өгдөг. Өдөрт 1-2 тонн орчим ирдэг, нэг кг-ыг 1600 төгрөгөөр авдаг. Хилээр гаргах боломжгүй энэ хаягдал хотын айл болгоны хашаанд, хөдөө айлын буурин дээр байж байдаг. Харин бид нэг цэгт төвлөрүүлдэг болгосон. Худалдаж авсан аккумльятороос хар тугалгыг ялгаж аван хайлуулж, гулдмай болгон экспортод гаргадаг. Экспортод 3000 тонн гулдмай гаргасан. Эрдэнэт хотод байдаг “Эрдмин” компанид 500 тонн хүхрийн хүчил нийлүүлсэн. Хог болж үлддэг хайрцгийг мөн экспортод гаргаж байсан ч Хятадын тал авахаа больсон учир одоо хэрхэн устгах гарцаа судалж байна хэмээн ярилаа.

Дээрх мэдээллийг буюу хүхрийн хүчлийг дотооддоо нийлүүлдэг гэдгийг Гамшгийн эсрэг үндэсний төвийн  ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар үгүйсгэж, үйлдвэрлэлийн ямар ч технологи энд байхгүй, бүдүүлэг аргаар буюу сүхээр нүдэж аккумльяторыг хагалж, задлан хар тугалгыг салгаж авдаг. Энэ явцдаа хүхрийн хүчлийг саванд тосч авдаг гэж байгаа боловч дийлэнхийг нь хөрсөнд асгаж алддаг талаар мэдээллээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат, Ж.Батзандан нар дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй байдаг учир үйл ажиллагааг нь зогсоохоор өмнө нь холбогдох байгууллагуудтай хамтарч ажилласан талаараа хэлсэн.

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Заламт гол” компани хүхрийн хүчлийг 20-30 тонныг, “Хос даль” нь 150-160 тонныг хөрсөндөө алдсан гэж ярьдаг. Энэ хоёр болон ижил үйл ажиллагааг нууцаар эрхэлдэг бусад аж ахуйн нэгжүүдэд газар эзэмших зөвшөөрөл олгосон холбогдох байгууллага, албан тушаалтнуудын уршгаар байгаль орчин, газрын хөрсийг хорлон сүйтгэж, хүмүүсийн эрүүл мэндэд  ноцтой хохирол учруулж байгаа эл асуудлыг хурцаар хөндөж тавина” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан Туул голын сав дагуу, ундны усны ай сав бүхий орчинд үйл ажиллагаа явуулдаг эдгээр компаниуд хүхрийн хүчлийг хөрсөнд шингээснээр агаар орчны бохирдол үүсгэн, ойр орчны иргэд, мал амьтныг хордуулахын зэрэгцээ улаанбаатарчуудын ундны усыг бохирдуулж байгаа талаар хэллээ.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хос даль” компанийн хашаанд газар ухаж, цементээр доторлон, түүндээ хүхрийн хүчлийг цутгаснаар хөрсөнд нэвчсэн нь тодорхой харагдаж байлаа.

Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн  Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Б.Цогтбаатар, энд гарсан гол асуудлын талаар “Шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд нэлээдгүй хэмжээний хор хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон. Ямар нэг зөвшөөрөлгүйгээр аккумльяторыг их хэмжээгээр төвлөрүүлэн үйл ажиллагаа эрхлэх явцдаа химийн хорт аюултай бодисын ангилалд багтдаг хүрийн хүчлийг ил задгай асгасан нь газрын гүнд нэвчсэн. Энэ аж ахуйн нэгжид Эрүүгийн хуулийн 24.3 т заасан үндэслэл буюу химийн хорт болон аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.

Ийнхүү ажиллах үеэрээ Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Аюултай хог, хаягдлын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах ямар ч хууль байхгүйг дагалдан ажилласан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын байгууллагын албан тушаалтнуудад анхааруулж хэлсэн үгэндээ “Хувийн хэвшлийг хохироож болохгүй. Гэхдээ хууль зөрчсөн үйл ажиллагааг дэмжихгүй. “Заламт гол” компанийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, нууцаар ажиллаж байгаа бусад газрыг илрүүлэх чиглэлээр ажиллан Өргөдлийн байнгын хороонд мэдэгдэх, арав гаруй жилийн хугацаанд тээврийн хэрэгслээс гардаг хаягдал болох аккумльяторыг дахин ашиглах журам, стандартыг боловсруулж, мөрдүүлээгүй Зам тээврийн яамныханд журам, стандартыг яаралтай боловсруулж дуусгах үүрэг, чиглэл өглөө.

Мөн Өргөдлийн байнгын хорооноос жилийн өмнө гаргасан 05 дугаар тогтоолд тусгасан аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах заалт одоо хүртэл хэрэгжихгүй байгаагаас байгаль орчин, хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулсан ийм үйл ажиллагааг таслан зогсоож чадахгүй байгааг Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваад анхааруулсан. Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваад хийсэн тайлбартаа, судалсан байршлууд суурьшлын бүс болон ундны устай ойр байгаа учир газар олгогдохгүй байгаа талаар дурьдаж байв. Үүнд Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг шүүмжлэлтэй хандаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн газрын алба, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудын идэвх санаачилга, ажлын уялдаа холбоогүйгээс асуудал шийдэгдэхгүй байгааг тэмдэглэж, энэ ажлыг хурдан хугацаанд  шийдвэрлэн хэрэгжүүлэх үүрэг даалгавар өглөө. 

Өргөдлийн байнгын хороонд Хонхор өртөөний 400 гаруй оршин суугч эрүүл мэндээ хамгаалуулахаар өргөдөл гаргасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 17 цаг 4 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 17 цаг 10 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 17 цаг 11 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 17 цаг 13 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 17 цаг 14 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 17 цаг 16 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 17 цаг 18 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 17 цаг 20 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 17 цаг 21 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 17 цаг 24 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 32 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 23 цаг 12 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 23 цаг 15 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 23 цаг 24 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 23 цаг 26 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цаг 26 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 23 цаг 29 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 23 цаг 29 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 30 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 34 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top