x

Монгол, Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны баг хуралдлаа

Аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааны Монгол-Оросын ажлын багийн анхдугаар хуралдаан энэ сарын 22-ны өдөр Москва хотноо боллоо.

Хуралдаанд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Х.Наранхүү, Монгол Улсаас ОХУ дахь Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баяраа, Оросын талаас Ажлын багийн Оросын хэсгийн дарга, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов тэргүүтэй төлөөлөгчид оролцож хоёр орны аж үйлдвэр, боловсрол, худалдааны салбарын цаг үеийн болон бодлогын асуудлаар санал солилцсон юм.

Тодруулбал, агаарын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөнгөн аж үйлдвэр, гангийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг хоёр орны төлөөлөгчид онцлов. Түүнчлэн Монголын боловсролын тогтолцоонд Оросын боловсролын тоон шийдлийг нэвтрүүлэх, ашиглах боломж, Монголын Худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотноо нээх эрх зүйн орчны талаар хэлэлцсэн юм.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов, "Хоёр орны аж үйлдвэр, худалдааны салбарын цаг үеийн болон бодлогын асуудлаар мэдээлэл солилцсон чухал, ажил хэрэгч, найрсаг хурал болсныг тэмдэглэсэн юм. Тэрбээр ирэх 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохиох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын ээлжит 22 дугаар хуралдаанд биечлэн оролцохоо илэрхийлэв.

Хуралдааны үеэр, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх саналтай Оросын компаниудын зарим төлөөлөлтэй манай төлөөлөгчид уулзаж, ажил хэргийн холбоо тогтоов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 17 цаг 13 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 17 цаг 19 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 17 цаг 20 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 17 цаг 21 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 17 цаг 22 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 17 цаг 25 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 17 цаг 27 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 17 цаг 29 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 17 цаг 30 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 17 цаг 32 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 40 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 23 цаг 20 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 23 цаг 23 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 23 цаг 32 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 23 цаг 34 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цаг 35 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 23 цаг 37 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 23 цаг 38 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 39 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 42 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top