x

“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлав

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Товч мэдээ:

-  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагаж гарах хууль, тогтоомжийн төсөл, “”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай“ Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын Албан даалгавар гаргаж, сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын тариаланчдын үндэсний холбоонд хүргүүлэхээр болов. Тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашиж хамгаалах, бүс нутагт эрчимжсэн аж ахуй эрхлэхийг дэмжих юм.

-  "Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг сайд Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарт даалгав. Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

-  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг батлав. Улаанбаатар хотод  2017 онд осолд орж хохирсон иргэдийн 60 орчим хувь нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол орон нутгийн замд осолдсон иргэдийн 80 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч болон жолооч байжээ. Нийт ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байна.

-  “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөрийг 2019-2021, 2021-2023 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

-  БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг БНХАУ-ын холбогдох компанитай хамтран байгуулахаар болов.

-  “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэргүүлэх салбар, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилт дэвшүүлсэн байна.

-  БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай хэлэлцээрийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг сайд Б.Энх-Амгаланд зөвшөөрөв. Энэ хөрөнгөөр Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барина.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 17 цаг 16 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 17 цаг 22 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 17 цаг 23 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 17 цаг 25 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 17 цаг 26 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 17 цаг 28 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 17 цаг 30 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 17 цаг 32 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 17 цаг 33 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 17 цаг 36 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 44 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 23 цаг 24 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 23 цаг 27 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 23 цаг 36 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 23 цаг 38 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цаг 38 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 23 цаг 41 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 23 цаг 41 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 42 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 46 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top