x

Ямар удирдагч байна, тийм ард түмэн...

Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг үгийг манайхан сүүлийн үед их моод болгоод байгаа. Төрийн толгойд гарсан хэдэн хүний муу муухайг зөвтгөх гэсэн муухан арга гэх юм уу даа. Монгол хэлний “эх нь хээр бол хүү нь шийр алаг”, “эх нь булингартай бол адаг нь булингартай” гэх мэт үгстэй төстэй.

Гэхдээ юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй ч гэж бас үг бий. Ямар удирдагч байна, тийм ард түмэн байна гэсэн үг.

Жишээ нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ парламентийн гишүүн болоод цагаан сарын шинийн 1-нд хийморийн овоонд гарнаас хойш Улаанбаатарчууд бараг нийтээрээ тийшээ зүтгэх болсон. Овоондоо ч биш, аваргад л байсан юм шиг байна лээ. Сүүлдээ овоогоо галдаж аваад нэг тайвширцгаасан биз дээ.

2000-аад оны дундуур манай томчууд Гонгорын бумба тахиулна гээд Амарбаясгалант руу явах болсон сургаар бас л бүгдээрээ хошуурсаар одоо бараг үгээгүйчүүд нь л тэнд үлдсэн байна лээ. Нар харах ёслол, Шилийн богд, Алтан овоо, адаг сүүлдээ Итгэлт хамбад мөргөх гэх мэтчилэн нийтээрээ зүтгээгүй, зүглээгүй газар байхгүй дээ. Ер нь л сайн сайханд хүрчих гээд үзээд байгаа юм шүү дээ. Даанч түүнийхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэж ойлгодог нь бага. Хотын дарга нь нийслэлийнхээ аюулгүй байдлыг лам хуврагуудад даатгаж ном хуруулаад, УИХ-ын гишүүн нь эх хүүхдийн эрүүл мэндийг банхрын хөшөөгөөр сахиулахаар арга байж уу?

Товчхондоо удирдагчдынхаа хийж байгаа үг, үйлдлийг ард түмэн яалт ч үгүй даган дуурайх хандлагатай гэсэн үг. Сайн үйл хийвэл сайныг нь дагана, муу үйл хийвэл мууг нь л дагана.

Жишээ нь, Лу.Гантөмөр Боловсролын сайд болоод “хүүхэд бүрт авьяас бий, түүнийг нь илрүүлэх нь багш нарын ажил юм” гээд хэлчихээр хүүхдээ хөтлөөд урлагийн сургууль руу алхах жишээтэй. Тэр жилийн өрсөлдөөн ширүүн байсныг хэлэх үү. Үүнийг бичигч гэхэд өмнөх парламентын үед дөрвөн жил “хуулийн шинэчлэл” гэж баахан бичсэн. Гэтэл одоо хулгай, дээрэм л бичиж байна. Ямар удирдагч байна, тийм иргэд байна.

“ЖДҮ-чин хулгайч нар” гэж жигшээд байгаа мөртлөө л “жижиг хулгай штээ” гэж зарим нь өмөөрөх. Тэр нь цаагуураа хулгайг нь жигшээд байгаа биш, хүлээн зөвшөөрөх хандлагатай болж эхэлж байгаагийн нэг шинж. Бид бага хулгайлдаг, та нар бол их хулгайлдаг шүү гэсэн санаа л даа. Ямар удирдагч байна, тийм ард түмэн байна...

Өмнөх Ерөнхийлөгчийн үед түүний аппаратад ажиллаж байгаад гадагшаа гарсан нэг нөхөр саяхан “С.Зоригийн хэргийн сэжигтнүүдийг би машинаараа зөөвөрлөсөн” гэж олон нийтийн сүлжээнд бичлэг үлдээсэн байна. Хүмүүс гайхаж, эргэлзээд сүйд. Тэр хүн галзуу солио туссандаа 20 жилийн дараа гэнэт С.Зоригийн хэргийг ярьж эхэлсэн хэрэг биш. Тэр тусмаа Ц.Нямдорж нь захиалаад, Ц.Элбэгдоржийгоо “нухуулах” гээд Ё.Батбаяр гэдэг хүнийг хөлсөлчихсөн хэрэг бүр ч биш. Зүгээр л Ц.Нямдорж гэдэг хүний хийж байгаа үг, үйлдэл нь тэр хүнд тэгж ярих хэмжээний зүрх зоригийг өгсөн хэрэг. Төрийн сайд нь хуулийн дээгүүр алхаж, хүссэнээ ярьж байхад жирийн мунхаг нэгэнд хууль ёс ямар хамаатай.

УИХ-ын гишүүн О.Содбилэг чуулганы хуралдаан дээр “Эрүүдэн шүүсэн бичлэг байсаар байхад, энэ хэргийн шинэ гэрч гарч ирчихээд байхад Эрдэнэтийн иргэдийг суллаач ээ” гэж ярьж байна лээ. Бас нэг солиорол. Эрүүдэн шүүсэн нь тогтоогдлоо гээд хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үгүйсгэж чадахгүй. Тэр тусмаа олон нийтийн сүлжээнд тавигдсан нэг “хийтэй” этгээдийн үгээр эрүүгийн хэргийг шийддэггүй.

Өмнө нь нэг удаа О.Содбилэг гишүүн өөрөө “Миний аавыг хэргийн захиалагчаар зарлах гэж байна” хэмээн олон нийтийн сүлжээгээр “агсан тавьсан” удаатай. Хуулийн байгууллага хэргийн захиалагчийг илрүүлээгүй байхад хэн түүнд ийм мэдээллийг өгсөн нь тодорхойгүй ч “хуулийн салбарын нөлөө бүхий хүн” гэсэн түүний тодотгол нэг л хүн рүү хөтөлдөг. Ц.Нямдорж сайд, О.Содбилэг гишүүн хоёрын үг, үйлдэл “но”-тойгоор барахгүй улам л ноцтой болж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ЭРДЭНЭТ (103.229.121.251)
    С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ , ЗАХИАЛАГЧ БОЛ Ш ОТГОНБИЛЭГ!!! ГОЛ ЭТГЭЭД СЭЖИГ БҮХИЙ АМИА АЛДСАН !!! АРГА БАРИЛ НЬ ЗӨВЛӨЛТИЙН КГБ - Н АРГА БАРИЛ БАЙДАГ !!! Н.БАГАБАНДИ , Ш.ОТГОНБИЛЭГ НАР ОРОСУУДТАЙ НИЙЛЖ АЛСАН!!! Ц.НЯМДОРЖ БОЛ ЭНЭ ХЭРГИЙН ХАМЖИГЧ !!!
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (103.26.195.162)
    Nyamdorjiin esreg medeelel bichdeg sait yumaa daa yanz ni ard Elbegdorj Hurts hoyor l baigaa baihdaa chaavaas
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Иргэн (182.160.35.165)
    Нямдоржийн солио энд бүр тодроод байналдаа.Төрийн бүх шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад түүнийг бүхэлд нь үгүйсгэж ялтангуудаас өршөөл гуйж байх вм.Түүнийг нь юмны наад цаадарыг бүрэн ухаартлаа болосроогүй Содбилэг мэт нь тоть мэт дуурайхыг яана. Түүгээрч зогсохгүй нөгөө алдарт эдийн засагч Жаргалсайхан,Хууль ч Ням баатар хүртэл яагаад гэрт хүргэхгүй байгаа юм вэ? Гээд ярьж байна лээ.та нар болиочдээ.
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 17 цаг 17 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 17 цаг 24 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 17 цаг 25 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 17 цаг 26 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 17 цаг 27 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 17 цаг 30 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 17 цаг 32 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 17 цаг 33 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 17 цаг 34 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 17 цаг 37 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 45 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 23 цаг 25 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 23 цаг 28 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 23 цаг 37 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 23 цаг 39 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цаг 40 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 23 цаг 42 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 23 цаг 43 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 44 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 47 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top