Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Зүүн Азийн жүдо бөхийн холбооны их хурлаар өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа хэлэлцжээ. Уг хурлын үеэр дэд ерөнхийлөгчөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг сонгосон байна. Түүнийг дөрөвдүгээр сарын 18-д болсон Азийн жүдо бөхийн холбооны хурлын үеэр албан ёсоор томилсон байна.
З.Энхболд “Токио 2020” олимпод зодоглох Монголын жүдочдын багийн ахлагчаар томилогдоод байгаа. 2020 онд олимпийн эрх олгох Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болох бөгөөд тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар З.Энхболд ажиллах юм байна.
Ч.Болор
Сэтгэгдэл (1)