x

У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны үеэр үндэсний хэмжээний театр, музейтэй болох шийдвэр гаргасан юм. Тэрбээр өчигдөр Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллаж, удирдлага, уран бүтээлчид, ажилтнуудтай нь уулзжээ.

​Байгалийн түүхийн музей 2013 онд хаалгаа барьснаас хойш өнөөг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед “Музейн барилга байгууламж нь хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлж, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн шаардлагыг хангахгүй болсон тул Соёлын тухай, Барилгын тухай хуулийн холбогдох заалт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актыг үндэслэн үйл ажиллагааг нь зогсоожээ.

​Музейн удирдлага, ажилтнууд 13 мянга орчим үзмэрээ зориулалтын хайрцаг, шилэн хорго зэрэгт хийж, аюулгүй газарт шилжүүлсэн байна. Хэдийгээр барилгагүй болсон ч хуучирсан үзмэрүүдээ сэргээн засварлах, сангаа баяжуулахад анхаарч байгаа тухай музейн удирдлага Ерөнхий сайдад танилцуулав.

Музейн барилга 5,000 м.кв талбайтай байсан учир 1,100 орчим үзмэр буюу  нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг л байрлуулдаг. Цаашид 15 мянган м.кв талбайтай барилгатай болбол нийт үзмэрийн 30 хүртэл хувийг дэлгэх боломжтой гэж тооцоолжээ. 

Засгийн газар Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрыг шинээр барихаар төлөвлөн Ажлын хэсэг томилсон. Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг газар сонгох, барилгын зураг, төсөв боловсруулах, тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа. Музей, театр барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана гэлээ. 

​Ерөнхий сайд дараа нь Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллалаа. Улсын драмын эрдмийн театрын байранд Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр байрладаг. Зай талбай дутагдалтай учир нэг байгууллага нь бэлтгэл сургуулилалт, тоглолт хийх үед бусад нь сул зогсохоос өөр аргагүй болдог тухай уран бүтээлчид ярилаа. Харин Засгийн газар Үндэсний урлагийн их театр байгуулахаар болсон нь цаг үеэ олсон шийдвэр гэж талархан хүлээж авснаа Ерөнхий сайдад илэрхийлэв. 

​“Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарыг хөгжүүлэх тухай дээр дооргүй ярьсан. Одоо үүнээс гадна урлаг, соёлын салбараа бүх талаар дэмжих ёстой. Урлаг, соёлоор дамжуулж иргэдээ соён гэгээрүүлэхэд анхаарна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.  

​Ерөнхий сайд 2017 онд болсон “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг нээж үг хэлэхдээ Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлнэ гэж байсан юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 17 цаг 21 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 17 цаг 27 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 17 цаг 28 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 17 цаг 30 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 17 цаг 31 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 17 цаг 33 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 17 цаг 35 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 17 цаг 37 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 17 цаг 38 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 17 цаг 41 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 49 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 23 цаг 29 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 23 цаг 32 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 23 цаг 41 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 23 цаг 43 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цаг 43 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 23 цаг 46 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 23 цаг 46 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 47 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 51 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top