x

Монгол, Туркменистаны ГХЯ хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт боллоо

Туркменистан Улсын Ашхабад хотноо өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Монгол, Туркменистаны Гадаад харилцааны яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. 

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, туркменистаны талаас Гадаад хэргийн дэд сайд В.С.Хаджиев нар ахалж, Монгол, Туркменистаны хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Дэд сайд В.С.Хаджиев “Манай улсад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байгаа нь харилцааны түүхэнд онцгой үйл явдал болж байна. Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улс төр болон худалдаа, эдийн засгийн талбарт идэвхжүүлэн хөгжүүлэхэд хоёр талаасаа идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Бид Зүүн Азийн улс орнуудтай харилцаагаа идэвхжүүлж байна. Энэ өдрүүдэд БНСУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчилж байгаа нь үүний нэг нотолгоо юм.

Манай улсын Гадаад хэргийн сайд Р.Мередов Монгол Улсад 2015 онд айлчилсан. Мөн манай бизнесийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо бизнес форум зохион байгуулж байсан. Дараачийн ээлжинд Монгол Улсаас төрийн тэргүүн, Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад айлчлал хэрэгжүүлээсэй хэмээн хүсч байна. Мөн танай бизнес эрхлэгчид, түүний дотор мах экспортлогчдыг манай улсад ирж ажиллахыг урьж байна” гэв.

Дэд сайд Б.Батцэцэг “Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байна гээд цаашид ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулахын сацуу хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, логистикийн чиглэлээр экспертүүдийг холбож, тодорхой хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцах нь зүйтэй” хэмээн тэмдэглэв.

Түүнчлэн Туркменистан Улс төвийг сахих бодлого баримтлахын сацуу бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн талбарт олон чухал төсөл хэрэгжүүлж, мөн НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд эрчим хүч, ус, экологийн асуудлаар идэвхтэй санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаа талаар дэд сайд В.С.Хаджиев дэлгэрэнгүй танилцуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 17 цаг 15 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 17 цаг 22 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 17 цаг 23 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 17 цаг 24 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 17 цаг 25 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 17 цаг 28 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 17 цаг 30 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 17 цаг 31 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 17 цаг 32 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 17 цаг 35 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 43 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 23 цаг 23 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 23 цаг 26 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 23 цаг 35 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 23 цаг 37 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цаг 38 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 23 цаг 40 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 23 цаг 41 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 42 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 45 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top