x

Эрүүдэн шүүсэн бичлэгээс илүү шүүхийн материалыг ил болгох нь үр дүнтэй гэв

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр,

-"С.Зориг агсны үйл хэргийг тээгч нам гэдгээ 2006 онд зарласан манай намын зүгээс энэ хэрэг дээр маш хүлээцтэй, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Харин хоёр том намын хувьд байнга энэ хэргээр улс төр хийж, сонгуулийн өмнөх жил өөрсдөдөө оноо авах зорилготой үйлдэл хийсээр байна.

Бид өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн ч цаашид улс төрийн тэмцэл хийхээс аргагүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Хэргийн үнэн мөнийг олохын тулд хэнээс ч айхгүйгээр хүчтэй тэмцлийг эхлүүлэх боллоо. Бид гурван шатны шүүхийн тэмдэглэлийг ил болгохыг шаардаж байна.

УИХ-ын гишүүд энэ асуудалд анхаарч Түр хороо байгуулагдаж байгаад баяртай байна. Хэрэг илэрсэн эсвэл илрээгүй байж болох нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс шүүхийн материалыг ил болгох хэрэгтэй байна. Өчигдөр УИХ-ын чуулган дээр зарим гишүүд шууд хууль хүчний байгууллагын эрх мэдэл рүү халдаж, хоригдож байгаа хүмүүсийг шууд суллах талаар ярьж байна. Тэгж болдохгүй байх. Бидний зүгээс хэргийн үнэн мөнийг олох л зорилготой байгаа.

Ард түмэн бүгдээрээ тэгш эрхтэй. Тэгтэл УИХ-ын гишүүд, сэтгүүлчид гээд хэсэг хүмүүст 20-оод минутын билэг үзүүлээд муур хулгана болж тоглоод байна. Тэр билчлэгнээс илүү шүүхээр хэлэлцэгдээд, хянагдаад явсан материалыг ил болгох нь хэргийн талаар үнэлэлт дүгнэлт хийхэд илүү үндэслэлтэй байна" гэв.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агны төрсөн өдөр тохиох тул уламжлал ёсоор ИЗНН-ынхан хөшөөнд нь цэцэг өргөнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 17 цаг 13 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 17 цаг 19 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 17 цаг 20 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 17 цаг 22 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 17 цаг 23 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 17 цаг 25 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 17 цаг 27 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 17 цаг 29 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 17 цаг 30 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 17 цаг 33 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 17 цаг 41 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 23 цаг 21 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 23 цаг 24 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 23 цаг 33 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 23 цаг 35 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цаг 35 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 23 цаг 38 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 23 цаг 38 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 23 цаг 39 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 23 цаг 42 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top