x

Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт, Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном “Университетская книга” төслийн Гран при шагнал хүртлээ

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Монгол Улсын Их Сургуулийн Номын санд өнөөдөр боллоо.

“Их сургуулийн ном” уралдаант шалгаруулалтын арга хэмжээ 20 жилийн түүхтэй бөгөөд ОХУ-ын дотоодод зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ энэ онд анх удаа гадаадад, Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа юм байна.

Энэ удаагийн шалгаруулалт “Евразийн ертөнц: Олон улсын оролцоотой шинжлэх ухаан, боловсрол, соёл” сэдвийн хүрээнд болжээ.

“Их сургуулийн ном-2019” уралдаант шалгаруулалтын шүүгчид монгол болон монгол-орос зохиогчдын хамтран бүтээсэн 600 гаруй номоос сонгон шалгаруулалт хийж, Гран при шагналаас гадна хэд хэдэн номинациар шилдгүүдийг тодруулсан байна.

Шагналыг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Сибирийн бүс нутгийн удирдлагын газрын дарга А.А.Колович, Орос-Монголын хамтын ажиллагааны төвийн захирал, хатагтай Т.Л.Музычук, “Университетская книга” сэтгүүлийн уралдаант төслүүдийн захирал, хатагтай Е.П.Шеметова нар гардуулав.

Уралдаант шалгаруулалтын Гран при шагналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн”, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко Баттулга”, академич Т.Дорж “XX зууны эхний хагасын Орос, Монголын харилцааны тулгамдсан асуудлууд” номоороо тус тус хүртлээ.  Эдгээр бүтээлүүд орос хэл дээр хэвлэгдсэн байна.     

УИХ-ын дарга Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном ардчилсан эрх зүй, төрт ёсны уламжлалаа хослуулах замаар цэгцтэй, хариуцлагатай, шударга, тогтвортой төрийг цогцлоох, төр нь иргэндээ хүндлэгдэж, иргэнээ төр нь дээдэлж байх нь хөгжлийн тулгуур зүй тогтол мөн” гэсэн үзэл баримтлалыг, хэрэгжүүлэх арга замын хамт дэвшүүлэн тавьснаараа онцгой үнэ цэнэтэй бүтээл болсон гэж шалгаруулагчид үзсэн байна.

Гран при шагнал хүртэгчдэд диплом, ном уншиж буй баавгайн дүрсийг ногоон хашаар урласан цомын хамт гардуулав.

Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулагчид Гран при шагналаас гадна “Гадаад хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос, монгол хэл дээрх шилдэг бүтээл”, “Эдийн засаг, менежементийн шилдэг бүтээл”, “Экологи, байгаль орчны менежментийн шилдэг бүтээл”, “Хэвлэлийн шилдэг төсөл” зэрэг номинациар 10 гаруй бүтээлийг тодруулснаа зарлаж, шагналыг гардуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 11 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 24 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 26 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 2 цаг 27 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 2 цаг 28 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 2 цаг 29 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 2 цаг 29 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 2 цаг 33 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 19 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 25 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 20 цаг 26 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 20 цаг 28 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 20 цаг 29 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 20 цаг 31 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 20 цаг 33 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 20 цаг 35 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 20 цаг 36 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 20 цаг 39 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 20 цаг 47 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top