МАН-ын ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг орон тооны бус зөвлөхөөрөө авчээ.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь 2017 онд хүчингийн хэрэгт холбогдсон бөгөөд 2018 оны зургаадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан юм. Үүний дараа тэрээр НАМОХ-ны удирдлагын ажлаа мөн хүлээлгэн өгсөн билээ.
Тэрээр энэ хугацаанд ямар нэгэн байдлаар төрийн албан ажил эрхлээгүй бөгөөд нам гүмхэн амьдарч байгаа билээ. Д.Гантулга нь 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгийн 42-р тойрогт ялалт байгуулан, парламентын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж байсан юм.
Сэтгэгдэл (5)