x

Д.Сумъяабазар сайд салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайдыг хүлээн авч, ахмадуудынхаа үгийг цаг гарган сонсож байгаад талархаад салбарын ачааг үүрч байсан хүмүүсийн хувьд уул уурхайг зөв талаас нь олон нийтэд ойлгуулах, өөрсдийн чадах зүйлээр туслах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлсэн юм.

Мөн “Уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж, чухал шийдвэрүүдийг гаргаж явсаны хувьд мэргэжлийн хүмүүсийн нүдээр харахад салбарын ажил сүүлийн жил гаруйн хугацаанд эрчимтэй явж, томоохон төслүүдийг урагшлуулах, сайжруулахаар олон ажил хийж бүтээж байна. Түүнчлэн сайны хажуугаар саар гэгчээр салбарын нэр хүндийг харлуулах олон мэдээлэл гарч байгаад сэтгэл дундуур байна. Иймээс уул уурхайн салбарын үйл ажиллагааг эерэг талаас нь сурталчилан таниулах, уурхайчдын бодит амьдралыг олон түмэнд ойлгуулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Оюутолгойн гэрээний тухайд эргэн харж, засч сайжруулах хэрэгтэй. Харин хааж боох зүйл бий болвол салбар зогсох аюултай” хэмээн захиасаа хэлсэн юм. Ахмадуудын хувьд салбарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, өмнө нь гарсан алдааг дахин давтахгүй байх, тухайн үед салбарт ажиллаж байхдаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрлэх боломжгүй асуудлуудыг өнөөдөр шийдвэрлэх талаар зааж зөвлөх хүсэлтэй байгаагаа хэлж байв.

Өдгөө Маркшейдерийн холбооны хүндэт ерөнхийлөгчийн албыг хашиж буй Д.Дондов гуай “Томоохон уурхай болгон маркшейдертай байх ёстой. Ийм зүйл байхгүйгээс “Эко Алтан заамар” компанид гарсан харамсалтай үйл явдал дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй” гэлээ. Тэрбээр мөн Багануур, Шарын голын уурхайд үүссэн лицензийн давхардлын асуудалд шүүмжлэлтэй хандаж байв.

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар аливаа салбар залуу, дунд, ахмад үе дээрээ тогтож байдгийг уулзалтын үеэр онцлон хэлсэн юм.

Сайд Д.Сумъяабазар салбартаа бодлого гаргах түвшинд ажиллаж байсан ахмадууд зорин ирж, салбарын үйл ажиллагаатай холбоотой өөрсдийн санал бодлоо хэлж байгаад талархснаа илэрхийлэв. Тэрбээр салбартаа хийж байгаа Тавантолгой төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, салбарын хууль тогтоомж, тулгамдаж буй асуудуулдынхаа талаар танилцуулан, харилцан санал солилцсон юм. Мөн Алт цэвэршүүлэх үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойг тойрсон нүүрс баяжуулах болон коксын үйлдвэр, Цахилгаан станц байгуулах, нүүрс гүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөсөнөө хэлэв.

Уулзалтын төгсгөлд ахмадуудынхаа зүгээс уламжилсан мэргэшсэн зөвлөх инженерийн зэрэг олгох талаар болон салбарын ахмадуудын санг байгуулах зэрэг саналуудыг дэмжиж ажиллахаа салбарын сайд илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Сүхбаатар: Турк үндэстэн 2 цаг 31 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 2 цаг 44 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 2 цаг 45 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 2 цаг 46 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 2 цаг 47 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 2 цаг 48 мин Улсын хэмжээнд нэг га-гаас 2023 оныхоос 38.5 центнерээр илүү төмс хураажээ 2 цаг 49 мин Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын үсгээ зурав: Гадаадын хэвлэлээр юу бичнэ вэ? 2 цаг 52 мин Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 20 цаг 39 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 20 цаг 45 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 20 цаг 46 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 20 цаг 47 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 20 цаг 48 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 20 цаг 51 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 20 цаг 53 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 20 цаг 55 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 20 цаг 55 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 20 цаг 58 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 21 цаг 6 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм Өчигдөр 09 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Жагсагчид өлсгөлөн зарлана
Top